Улс байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний эхний сургуулилт амжилттай болов
2019-09-09 16:09:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 7-ны 23 цагаас 8-ны өдрийн өглөө хүртэлх хугацаанд Тяньминий талбайд Улс байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний 90 мянган хүнийг хамарсан эхний сургуулилт амжилттай болж өндөрлөлөө гэж Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Тус сургуулилт нь баяр тэмдэглэх ёслол, цэргийн парад, олон нийтийн жагсаал, хамтарсан баярын арга хэмжээ, талбайн шилжилт, яаралтай үед авах арга хэмжээ зэрэг зургаан хэсгээс бүрдэж байв. Энэ удаагийн сургуулилтаар баяр ёслолын үндсэн элементүүдэд анхаарлаа төвлөрүүлж, байгууллагуудын хүлээсэн ажлуудыг нарийвчлан судалсан байна. Сургуулилт 90 мянган хүнийг хамарчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124978181