Өвөр монголын ноос ноолуурын үйлдвэрлэлийн хөгжилд гадаад дотоодын мэргэжилтнүүд зөвлөгөө өгөв
2019-09-09 16:09:49 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанцавын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сао Жэн\ Хятад Монголын гурав дахь удаагийн экспогийн үеэр хонь ямааны аж үйлдвэрлэлийг өндөр чанартай хөгжүүлэх олон улсын форум болж, Хятад, Монгол, Япон, Итали, Балбаас хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд туршлагаасаа солилцов.

Хуралд оролцогсодын үзэхээр Өвөр монгол нь хонь ямааны ноос ноолуурынхаа гарал үүслийг хамгаалах, чанарт тавих хяналтын системийг бий болгох, тэгснээр ноолуурын чанарын стандартыг улам бүр бэхжүүлж, улмаар жижиг, дунд үйлдвэрүүдийг нэгтгэх, ноолуурын үйлдвэрлэлийн паркийг төлөвлөх, мал аж ахуй, худалдаа, аялал жуулчлалын нэгдсэн хоршоо байгуулах, дотоодын ноолуурын үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Төв Азийн ноолуурын үйлдвэрлэгч орнуудад ноолуурын эдийн засгийн бүсийг хамтран байгуулах, Зүүн хойд Ази, Зүүн хойд Азийг холбосон "зөөлөн алт" гарцыг бий болгож, Ази, Европын эдийн засгийн тойрог хоорондын эдийн засаг, худалдааны солилцоо, соёлын солилцоог улам өргөжүүлэх хэрэгтэй хэмээв.

Форумын үеэр Ази, Европын шилдэг дизайнеруудын "Зөөлөн алт" загварын шоу болж, Хятад, Монгол, Орос, Япон, Солонгосын дизайнерууд загварын увидасыг харуулсан шинэ цувралаа толилууллаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124977941