Технологийг шилжүүлэх болон инновацийн хамтын ажиллагaа нь Хятад Монголын харилцааны агуулгыг улам баяжуулж байна
2019-09-09 08:41:36 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Улаанцавын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Х.Үзэсгэлэнэн, Бай Линди\ “Хятадтай хамтран хоёр төсөл хэрэгжүүлж байна, үүнээ өргөжүүлэн тэмээ судалгааны тойронд хамтран ажиллахаар өнөөдөр Хятад Монголын III экспод оролцохоор Монгол Улсын хамт олонтойгоо ирсэн юм. Цаашид манай хүрээлэн мал маллагаа, бэлчээрийн мал аж ахуйн талаар хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж Монгол Улсын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Нарантуяа хуралд оролцож байгаа тухайгаа ийнхүү ярилаа.

Хятад Монголын III экспогийн арга хэмжээний нэг болох Хятад Монголын технологи шилжүүлэх ба инновацийн хамтын ажиллагааны II их хурал 6-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ы Улаанцав хотод болов. Тус хурлыг БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ӨМӨЗО хамтран зохион байгуулав.

Хятад Монголын технологи шилжүүлэхийг ахиулан бүс нутгийн шинжлэх ухаан технологи инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилго бүхий энэхүү хурал нь өнөөг хүртэл Хятад Монголын шинжлэх ухаан технологийн үр бүтээлийг 110 гаруй бүртгүүлж газар дээр нь гэрээ байгуулж тохиролцсон төсөл 18 байж, гол салбарын дэвшүүлсэн төсөл 11-д хүрэв. Эдгээр нь орчин үеийн газар тариалан, монгол эм эмнэлэг, биотехник, мэдээллийн технологи зэрэг олон салбарыг хамарч буй.

Өвөр монголын их сургуулийн “Монгол үсгийн софтыг судлах болон нээн хөгжүүлэх” багийнхан ч тус удаагийн хуралд оролцон шинэ үр бүтээлээ дэлгэн сонирхуулав. Багийн ахлагч Фей Лүн ярихдаа, багийн хамт олноос монгол хэлний ухаалаг мэдээллийн цуврал системийг судлан нээж, үүнд монгол хэлний авиагаар ялган таних систем, монгол хэлний авианы нийлмэл систем, монгол үсгийн дармал тигийг ялган таних систем, кирилл монгол үсэг болон худам монгол үсгийг харилцан хөрвүүлэх систем зэргийг судлан бүтээлээ. Бид эдгээр технологийг Монгол Улсад шилжүүлэн Монгол Улсын мэдээллийн хөгжлийг ахиулан холбогдох ажил төрлийн ухаалаг түвшнийг дээшлүүлэхэд бэлэн байна гэжээ.

Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр улсын хамтын ажиллагааг нь ганц худалдааны солилцоо биш, харин агуулга хэлбэрийг нь улам баяжуулан дэвшилтэт шинэ технологийг өргөн салбарт тэлж өргөтгөхийг хүсэж байна гэлээ.

“Монгол улстай таван хошуу малын шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллах нь нэн илүү өндөр түвшинд хүрэх бололцоотой. Монгол адуугаар жишээлэхэд хурдан морийг хэрхэн сонгон бойжуулах зэрэг талаар харилцан судалгаа хийх нь малчдын аж амьдралын түвшнийг дээшлүүлэхээр барахгүй үндэстний шилдэг соёл уламжлалыг хадгалан авч үлдэх ач холбогдолтой” гэж Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуулийн дэд захирал Манлай хуралд оролцсон сэтгэгдлээ хуваалцав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124975678