Хятадын киноны долоо хоног Улаанбаатарт эхлэв
2019-09-04 10:19:55 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 ойн соёлын цуврал арга хэмжээний нэг болох “Хятадыг танин мэдэхүй” Хятадын киноны долоо хоног Улаанбаатарын “Тэнгис” кинотеатрт албан ёсоор эхлэв.

Энэ удаагийн киноны долоо хоногийг Үндэсний кино товчоо, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 2-6-ны өдрүүдэд “Дэлхийд тэнэсэн нь”, “Сүүдэр”, “Довтлогоот амьдрал” зэрэг 10 киног Улаанбаатарын 5 кино театрын дэлгэцээр үзүүлнэ. Түүх соёл, хайр дурлал, хотжилт зэрэг сэдвийг хамарсан тэдгээр кино нь баялаг агуулгатай тул Монголын үзэгчдэд Хятадын кино урлаг ямар түвшинд хүрснийг таниулж, хоёр орны харилцааг нягтруулах ач холбогдолтой юм.

Нээлтийн дараа хоёр орны уран бүтээлчид “Дэлхийд тэнэсэн нь” киног үзэж сонирхов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124958384