Хятад-Монголын 3 дахь удаагийн экспогийн соёлын арга хэмжээ удахгүй эхэлнэ
2019-09-03 11:25:28 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад-Монголын 3 дахь удаагийн экспогийн соёлын арга хэмжээний нэг болох Торгоны зам болон Юань гүрний чинхуа шаазангийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, Зүүн хойд Азийн тосон будгийн зургийн үзэсгэлэн энэ сарын 6, 7-нд Хөх хотноо нээлтээ хийнэ.

Торгоны зам болон Юаний гүрний чинхуа шаазангийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ӨМӨЗО-ы түүх соёлын товчоо, Өвөр монголын олон улсын соёлын солилцооны төвөөс зохион байгуулах юм. Хуралд Монгол улсын их сургууль, ОХУ-ын соёлын яам, БНСУ-ын Гуанжөү музей, Хятадын шаазангийн холбоо, Хятадын удирдлагын Шинжлэх ухааны академи, Хааны ордон музей, Нийслэлийн музей, Бээжин их сургууль, Наньжин их сургууль, Гирин их сургууль зэрэг байгууллага, шаазан судлалын эрдэмтэн судлаачид зэрэг нийт 40 гаруй хүн оролцоно.

ӨМӨЗО-ы соёл урлагийн холбоо, Өвөр монголын олон улсын соёлын солилцооны төвөөс зохион байгуулах Хятад-Монголын 3 дахь удаагийн экспогийн Зүүн хойд Азийн тосон будгийн зургийн үзэсгэлэн нь Зүүн хойд Азийн олон улсын соёл урлагийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, итгэлцэлийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хүмүүнлэгийн солилцооны чухал гарцыг нээх, ингэснээр иргэд хоорондын харилцааны суурийг бататгах явдал болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124954129