Хятад-Монголын 3 дахь удаагийн экспо энэ сард болно
2019-09-03 11:25:18 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад-Монголын 3 дахь удаагийн экспо энэ сарын 6-10-ний өдрүүдэд Улаанцав, Хөх хотод болно.

Одоогийн байдлаар тус экспогийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Экспо нь “Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорыг байгуулан, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг түлхэн ахиулах”-ыг гол зорилгоо болгож буй. Энэ удаагийн экспо шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, худалдаа, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг салбарт анхаарлаа хандуулан, хөрөнгө оруулалт, зар сурталчилгаа, хурал чуулган, соёлын солилцоо, үзэсгэлэн гэсэн дөрвөн чиглэлийн арга хэмжээ зохиогдоно.

Тус экспо нь дэлхийд хандсан олон улсын үзэсгэлэнг гол зорилтоо болгон, чанар нь нэн сайн, инновацийн түвшин нэн өндөр Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны тавцанг байгуулах явдал юм.

2015 онд эл экспо анх удаа, 2017 онд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан. Ингэснээр экспогийн хүрээн дэх олон талт механизм улам сайжирч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам нягтарч, хоёр орон харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх урт удаан хугацааны суурийг тавьсан юм. Хоёр жилд нэг удаагийн болдог Хятад, Монголын экспо нь Хятад Монголоор тогтохгүй бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах, тэр дундаа Зүүн хойд Азийн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын хамтын ажиллагаанд шинэ тавцанг байгуулсан.

Өнгөрсөн хоёр удаагийн экспод гадаад дотоодын 4000 аж ахуй нэгж оролцож, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зэрэг нийт 276 баримт бичигт гарын үсэг зурж, үзэсгэлэнгийн үеэр болон гэрээнд гарын үсэг зурсан ажлыг мөнгөн дүнгээр илэрхийлвэл 1.13 тэрбум юаньд хүрчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124954005