Ши Жиньпингийн хоёр зохиолыг тараах ёслол Улаанбаатарт болов
2019-09-02 17:06:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын 8-р сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ

Хятад Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой хүрээнд Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хятадын Гадаад хэлний газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зохион байгуулсан “Ши Жиньпин төрийг засах тухай” эхний боть, “Ядуурлаас ангижрах нь” сэдэвт хоёр номын кирилл үсгийн хэвлэлтийг тараах ёслол болон Хятад Монголын төрийг засах тухай семинар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болов.

Тус арга хэмжээнд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Жян Жяньгүө, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нарын 260 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга, “Ши Жиньпин дарга зохиолдоо Хятад болон Хятадын ард түмнийг удирдан урагшлах замд хуримтлуулсан ойлголт болон туршлагаа төвлөрүүлэн харуулсан байна. Монгол Хятад хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа болон хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжиж, хоёр орны ард түмний найрамдал тасралтгүй гүнзгийрч байна. Хятад орон Ши Жиньпин даргын удирдлага дор нэн илүү цэцэглэн хөгжиж, нэн их амжилтад хүрэх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэжээ.

Жян Жяньгүө хэлэхдээ, “Ши Жиньпин төрийг засах тухай” эхний боть, “Ядуурлаас ангижрах нь” сэдэвт хоёр зохиолд Хятадын онцлогт социализмын үзэл санаа болон практик урсгалыг төвлөрүүлэн харуулж, Хятадын хөгжлийн зам, хөгжлийн хандлагыг таних эрх бүхий унших бичиг юм. Үүнд, ард түмнийг дээдлэх, ядуурлыг бууруулах хатуу тэмцэл, шинэчлэлт нээлт, намыг хатуу зассан зэрэг хуудсанд Ши Жиньпин даргын төрийг засах тухай ямагт баримталдаг чухал ойлголт болон стратегийг харуулсан. Хоёр зохиол Монгол Улсад хэвлэгдсэн нь хоёр орны орчуулгынхан, хэвлэлийнхний Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд барьсан том бэлэг, хоёр орны төрийг засах туршлага солилцох нэвтэрхий толь мөн” гэлээ.

Ө.Энхтүвшин, Ц.Бат-Энх нар хэлэхдээ, “Ши Жиньпин төрийг засах тухай” эхний боть, “Ядуурлаас ангижрах нь” хоёр номын кирилл үсгийн хэвлэл нь Монголын уншигчдад Хятадын хөгжил дэвшлийг нэн сайн таниулж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, “Нэг бүс-Нэг зам” зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах болно” гэв.

Шин Хаймин, “Хятад Монголын төрийг засах туршлага солилцох ажлыг эрчимжүүлэх нь хоёр орны тэргүүний тохиролцсон чухал хамтын танилт мөн. Ши Жиньпингийн зохиол Монгол Улсад хэвлэгдэн тараагдсан нь хоёр орны соёл иргэншлийн солилцоо харилцан суралцахыг ахиулж, хоёр орны хамтын хөгжил дэвшлийг ахиулах нь зайлшгүй” гэлээ.

Эхний тараах ёслолын үеэр хоёр талын зочид номын хөшгийг нээж, Хятадын талаас Монголын талын төрийн чухал албан тушаалтанд хоёр ном бэлэглэв. Семинарын үеэр хоёр орны эрдэмтэд экологийн соёл иргэншил, ядуурлаас ангижрах хатуу тэмцэл, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг цогцлоох нь зэрэг гол сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, хамтарсан судалгааны бүтээл нийтэлжээ.

Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 2-ныг хүртэл Улаанбаатарт “Хятадыг үзэж сонсох, даян дэлхийд нэвтрүүлэхүй” арга хэмжээг нээж, “Ши Жиньпингийн төрийг зассан стратеги: Хятадын энэ таван жил” баримтат киноны нээлтийг хийж, “Хятадыг мэдрэхүй” цуврал арга хэмжээ, Сансар HD телевиз дохио нэвтрүүлэх болон өргөн зурвасын ажлыг эхлүүлнэ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124951691