Рашааны хоёрдугаар форум хаалтаа хийв
2019-09-02 15:49:39 Эх сурвалж: Өвөр монголын Өдрийн сонинь
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хоёр өдөр үргэлжилсэн Рашааны хоёрдугаар форум амжилттай болж, өнгөрсөн сарын 31-ний өдрийн үдээс хойш Хянган аймгийн Рашаанд хаалтаа хийв.

ӨМӨЗО-ы намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь формын хаалтад оролцлоо. Мөн үеэр ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ай Лихуа, Төвийн үндэсний их сургуулийн даргын орлогч, Хятадын хилийг хөгжүүлэн, иргэдийг чинээлэгжүүлэх стратегийн судалгааны хүрээлэнгийн дарга Хуан Тайянь нар илтгэл тавив.

Ай Лихуа илтгэлдээ, “Дэлхийн соёл иргэншлийн ярилцлага болон Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц” сэдвийн дагуу форумд оролцсон зочид, дотоод гадаадын эрдэмтэн судлаачид бүс нутгийг засах, улсыг засах болон дэлхийг засах сэдвээр ярилцан, үүн дотроо экологийг нэн тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн шинэ гарцыг хайн, “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд үүсч буй шинэ боломжийг гүнзгий судлан, өндөр түвшинд гадаадтай нээлттэй харилцах боломж ямар байх тухайд санал бодлоо солилцон, хэлэлцэж буй сэдвээр олон санаачилга дэвшүүлж, эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц өгч, дэлхийд болон Хятад, Өвөр монголчуудад шинэ итгэл найдварыг авчирлаа” гэв.

Энэ удаагийн форумыг Өвөр монголын тал нутгийн соёлыг хамгаалах хөгжлийн сан голлон зохион байгуулж, Хянган аймгийн Рашаан хотын засгийн газар гүйцэтгэгчээр ажиллав. \Өвөр монголын Өдрийн сонины нэгдмэл хэвлэл мэдээллийн сурвалжлагч Бай Дань\

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124951198