Кенийн 182 оюутан Засгийн газрын тэтгэлгээр манай улсад суралцахаар ирнэ
2019-08-28 15:37:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Найробигийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ян Жэнь\ Хятад улсаас Кенид суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 27-нд манай улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах болсон Кенийн 182 оюутныг үдэх ёслолыг зохион байгуулав.

Хятад улсаас Кенид суугаа Элчин сайдын яамны зөвлөх Жао Шиюань, “Энэ онд Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй. Өнгөрсөн 70 жилд Хятад улс шинжлэх ухаан, технологийг идэвхтэй хөгжүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийг зохистой түвшинд хүртэл хөгжүүлсэн. Сүүлийн жилүүдэд Хятад улс “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг бодит ажил болгох үүднээс Кени зэрэг улстай олон салбарт хамтран ажиллаж байна. Манай улс 1982 оноос эхлэн Кенийн оюутнуудад тэтгэлэг олгох болсон. Одоогийн байдлаар гэхэд 2400 гаруй Кени оюутан олон чиглэлээр Хятадад суралцаж байна” гэлээ.

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124932248