Хятад улс шинэ барын монгол бичгийн автоматаар хянан тохиолдуулах системийг бүтээв
2019-08-19 10:54:24 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Х.Үзэсгэлэн\ Хятад улс шинэ барын монгол бичгийн автоматаар хянан тохиолдуулах системийг амжилттай судлан бүтээв.

Тус систем нь хянан тохиолдуулах, найруулах, код хөрвүүлэх, латин галигаар буулгах, үгсийн жагсаалт хийх, үеэр салгах, үг үсгийг бүртгэх зэрэг 7 үйлдлийн чадамжтай. Тус багийнхан анх 2006 оны 4 дүгээр сараас эхлэн монгол бичгийн автомат хянан тохиолдуулах системийг судалж, арав гаруй жилийн шаргуу хөдөлмөрийн дүнд дээрх системийг бүтээжээ.

Уг систем нь монгол бичгийн кодын олон улсын стандарт буюу улсын стандарт, монгол бичгийн стандарт, монгол бичгийн дан үгийн хэлбэр дүрсний дүрмийн улсын стандарт, монгол бичгийг латин галигаар буулгаж бичих олон улсын хамтарсан төсөл, монгол бичгийг латин галигаар буулгаж бичих Өвөр монголын их сургуулийн төсөл, монгол бичгийг цагаан толгойн дарааллаар жагсаах улсын стандарт зэргийг хатуу мөрдөнө. Дүрсний буруу бичлэгийг шалгаж олох дундаж нарийвчлал 90-ээс дээш, дуудлагын ташаа хэллэгийг шалгаж олох дундаж нарийвчлал 97-гоос дээш, дуудлагын ташаа хэллэгийг автоматаар залруулах дундаж нарийвчлал 98-аас дээш хувь байх юм. Мөн дүрс ижил, дуудлага өөр үгийг автоматаар таних дундаж нарийвчлал 86 хувьтай байх гэнэ. Тогтмол хэрэглэх монгол бичгийн кодуудын хооронд хос чиглэлийн хөрвүүлгийн чадамжтай бөгөөд худам монгол бичиг, кирилл, англи, хятад бичгийн хялбаршуулсан үсэг болон хялбаршуулаагүй үсгийг дэмждэг монгол хэлний мэдээлэлд зориулсан олон үйлдлийн хавсралт чадамжтайгаар онцлог юм.

Энэхүү системийг ӨМИС-ийн профессор Логло тэргүүтэй баг бүтээсэн байна. Профессор Логло, “Тус системийг байнга шинэчлэх ба цаашид өгүүлбэр зүйг болон үгийн утгыг хянан тохиолдуулах чадамжтай болгоно” хэмээн ярив.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124892638