“Нэг бүс-Нэг зам”-ын зуслан Ордост нээгдэв
2019-08-13 16:20:33 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Нэг бүс-Нэг зам” санаачилгын дагуух Олон улсын хүүхэд багачуудын хөл бөмбөгийн зуслан болон “Нахиа-2019” бүх улсын бага насныхны хөл бөмбөгийн солилцооны арга хэмжээ Ордост нээлтээ хийв.

Зусланд 6 улс, Хятадын 18 муж, хотуудын 2000 гаруй хүүхэд залуус цугларан тэмцээн уралдаанд оролцохын зэрэгцээ Хятад болон гадны орны хөл бөмбөгийн багийн гишүүд мод тарих арга хэмжээнд оролцоно.

2016 оноос одоо хүртэл хугацаанд “Нэг бүс-Нэг зам” олон улсын хүүхэд багачуудын хөл бөмбөгийн зусланд Хятад, ОХУ, Монгол, БНАСАУ, БНСУ, Серби, Өмнөд Африк зэрэг 30 гаруй улс орны амрагч ирж амарчээ. Эхний үед хөл бөмбөгийн 20 гаруй баг ирж байсан бол өдгөө 100-д хүрсэн байна. Адил бус улс, адил бус үндэстнүүд хөл бөмбөгийн спортын дор цугларан, соёл спорт, найрсаг нөхөрлөлийн түүхийг бичиж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124870893