Хятад, Орос, Монголын аяллын галт тэрэг дахин замд гарав
2019-08-13 10:37:08 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

144 хүн тээвэрлэсэн аяллын галт тэрэг Өвөр монголоос хөдөлж Монгол Улс, ОХУ-ыг зорив. Уг аялал Өвөр монголын Бугат хотоос хөдөлж зам дагуу Улаанцав, Эрээн хотоор дайран Монгол Улсын Замын-Үүд боомтоор нэвтэрч ОХУ-ын Байгал нуурт хүрэх юм. Аялал нийт 11 хоног үргэлжилнэ.

Энэ жилээс эхлэн аялал жуулчлалын өсөлтийг нэмэгдүүлэх үүднээс Хятадын төмөр замын Хөх хот товчооны групп компани, Улаанцав хотын соёл, аялал жуулчлал, спортын товчоотой хамтран Монгол Улсын Улаанбаатар хот, ОХУ-ын Байгал нуур хүрэх аялалын галт тэргийг гаргаж, улмаар “Нэг бүс-Нэг зам” дагуух улс орнуудын иргэдийн харилцан зорчих явдлыг нэмэгдүүлж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124869596