Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн “Солонгон үүлст Юүньнань” концерт болов
2019-08-06 10:23:08 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Хятадын Юүньнань мужийн Ардын Гадаад орнуудтай харилцах найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулсан Хятадын Юүньнань мужийн үндэсний дуу бүжгийн “Солонгон үүлст Юүньнань” концерт энэ сарын 4-ний орой “Улаанбаатар чуулга”-д боллоо.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чиндүн, Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь, Юүньнань мужийн АИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ян Фүшэн, Монголын Энхтайван, найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Д.Загджав, Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж зэрэг хоёр орны албаны хүмүүс болон зочид төлөөлөгчид тоглолтыг үзэж сонирхсон байна.

ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чиндүн тоглолтыг нээж үг хэлэв. Тэрээр, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааг стратегийн түвшинд хүргэсэн билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаа маш их амжилттай хөгжиж байна. Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд саяхан БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Хятад, Монголын найрамдлын хуралд оролцсон. Мөн түүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад төрийн айлчлал хийсэн. Хятад, Монгол хоёр улсын дээд түвшний хамтын хүчин чармайлтаар бүх салбарын хамтын ажиллагаа маш хурдацтай, амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын дагуу Юүньнань муж Монгол Улстай, тэр дундаа орон нутгийн түвшний хамтын ажиллагаа өрнүүлж, Архангай аймагтай иж бүрэн харилцаа тогтоосон билээ. Өнөөдрийн концерт Хятад улсын өвөрмөц онцлогтой соёлыг таниулахыг зорьж байгаа юм” гэжээ.

Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Д.Загджав, Манай хоёр орны ард түмний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл өдөр ирэх тусам өргөжин дэвжиж, бидний хоорондын харилцаа тааламжтай байгаад бүгд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Харилцан ойлголцол өсөж дэвжихийн хэрээр бүс нутгуудын харилцаа, хамтын ажиллагаа улам батжиж байна. Монгол Улсын Архангай аймаг, БНХАУ-ын Юүньнань мужийн хооронд тогтоосон найрсаг харилцаа улам өргөжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр алс холын Юүньнань мужаас Монголын ард түмэнд уран бүтээлээ толилуулахаар уран бүтээлчид хүрэлцэн ирсэнд мөн талархаж байна гэжээ.

Юүньнань мужийн АИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ян Фүшэн, Хүн бүрийн итгэлцэлд хол ойрын ялгаа гэж байдаггүй. Хэдэн мянган километрийн зайтай байгаа ч Юүньнань муж болон Архангай аймаг нь найрсаг харилцаатай байдаг юм. Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж буй энэхүү “Солонгон үүлст Юүньнань” үндэсний дуу бүжгийн концертод морилон саатсан найз нөхөд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Юүньнань мужийн 394 мянган квадрат километр газар нутагт 48 сая ард иргэд аз жаргалтай амьдарч байна. Манай муж Хятад улсын хамгийн олон үндэстэн ястантай муж юм. Түүнчлэн Вьетнам, Мьянмар, Лаос зэрэг оронтой хиллэж, Хятад улсыг зүүн өмнөд Азийн орнуудтай холбодог муж юм. 2018 онд ДНБ 270 орчим мянган ам.долларт хүрч, 8.9 хувиар өссөн бөгөөд энэ нь Хятад улсын хэмжээнд гуравдугаарт бичигдэж байна. Өнөөдөр Юүньнань мужийн үндэсний дуу бүжгийн чуулганы уран бүтээлчид энд ирж Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж байна. Хятад, Монголын найрсаг харилцаа үүрд хөгжихийг хүсэн ерөөв гэжээ.

Концерт “Солонгон үүлст Юүньнань” олон үндэстний бүжгээр эхлээд, Жин Пүө, Ва, Ха, Ни, Дай болон И зэрэг үндэстнүүдийн бүжгүүдийг үзэгчдэд хүргэсэн бол дуучин Гэцандүньжү, Гүн Тин, циркчин Ли Тяньзи, Жү Чүнлинь, хөгжимчин Тянь Жин нар ая дуу, уран бүтээлээ тольдуулснаас хөгжимчин Жү Чүнлинь Хятадын үндэсний хөгжмийн зэмсэг болох хулсан лимбэ, Юүньнаний бага ястны дөрвөн төрлийн хөгжмийн зэмсгээр “Хулсан шугуйн зүүд” аялгууг хөгжимдөж, циркчин Ли Тяньзы цагирагтай үзүүлбэр үзүүлж, бүжигчид олон үндэстний бүжгийг бүжиглэж, үзэгчдийн талархлыг хүртсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124842184