БНХАУ-аас Австралид суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Австрали Америкийн албан мэдэгдлийг няцаав
2019-08-05 17:05:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Камберрагийн энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юе Дүншин, Бай Шюй\ БНХАУ-аас Австралид суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын 4-нд “Австрали Америк нь хамтарсан албан мэдэгдэлдээ Хятадыг далдуур гүтгэхийг эрс эсэргүүцнэ” гэж мэдэгдлээ.

Австрали Америкийн сайдын зэрэглэлийн зөвшилцөөн тухайн өдөр Сидней хотод болж, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпео, Батлан хамгаалахын сайд Эспер, Австралийн Гадаад хэргийн сайд Мари Пейн, Батлан хамгаалахын сайд Линда Рейнольдс нар оролцов.

БНХАУ-аас Австралид суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Америкийн дээд албан тушаалтан Австралид болсон хоёр талын сайдын зэрэглэлийн хуралд оролцох үеэрээ Хятадын бүс нутгийн үйлдлийг ямар ч шалтгаангүйгээр гүтгэн доромжилжээ. Энэ нь Америкийн зарим хүчний эзэрхэг санааны илрэл юм. Тэдний оролдлого яасан ч бүтэхгүй.

Мөн АНУ нь “Дунд тусгалтат пуужингийн хэлэлцээр”-ээс гарах гэж байгаа нь олон улсын шүүмжлэлтэй тулгарч байна. Дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн агуулахтай улс болсны хувьд Америк нь цөмийн зэвсгийн тоог бууруулах тухайд онцгой тэргүүлэх үүрэгтэй. Цөмийн зэвсгийн тоог ихээхэн хэмжээгээр бууруулж, бусад улсыг цөмийн зэвсэггүй болох нөхцлийг бүрдүүлэх ёстойгоос биш өөрийнхөө хариуцлагаас зугтааж болохгүй” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124839517