Фижи улс “Нэг Хятад” зарчмаар ажилласныг ГХЯ өндрөөр үнэлэв
2019-08-02 16:01:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Вэнь Шинь\ Фижи улс Тайваниас тус улсад суугаа “Худалдааны төлөөлөгчдийн баг” гэсэн нэрийг “Табэйгээс Фижид суугаа худалдааны төлөөлөгчийн газар” хэмээн албадан өөрчлүүлжээ.

Уг байгууллагын нэрийг албадан өөрчлүүлсэн явдлыг Хятадын тал Фижигийн Засгийн газар “Нэг Хятад” зарчмын дагуу шийдвэрлэсэн хэмээн үзэж, өндрөөр үнэлэн сайшаасан гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин өчигдөр мэдэгдэв.

Хуа Чүньин цааш хэлэхдээ, “Миний үзэхээр Фижигийн Засгийн газар маш зөв ажилласан. Хятадын тал Фижигийн Засгийн газар “Нэг Хятад” зарчмын дагуу Тайваньтай холбогдох асуудлыг шийдвэрлэжээ. “Нэг Хятад” зарчмыг баримтлах нь олон улсын хүсэл сонирхол нийцнэ. Мөн томоохон зөв хандлага гаргалаа” гэжээ.

Түүнчлэн байгууллагын нэрийг солиулсаны зэрэгцээ тэдний гадаад харилцаанд ашигладаг автомашины дугаарыг хураан авсан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124830589