ГХЯ: Хонконгод гарсан хүчирхийллийн хэрэг бол Америкийн бүтээл мөн
2019-07-31 16:38:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Вэнь Шинь\ Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин өчигдөр АНУ-ын албан тушаалтны Хонконгтой холбоотой хэлсэн үгийг буруушааж, Хонконгод гарсан сүүлийн үеийн хүчирхийллийн хэрэг бол Америкийн талын нэгэн төрлийн бүтээл юм гэжээ.

Мөн тэрээр энэ оны 2 дугаар сарын сүүлч, 3 дугаар сарын эхээр АНУ-аас Хонконг, Макаод сууж байсан Ерөнхий консул Хонконгийн Тусгай засаг захиргааны бүсийн Засгийн газар “Нэг улс хоёр тогтолцоо” болон түүнтэй холбогдох журманд засвар оруулахыг илт зэмлэж, Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон. Гуравдугаар сард АНУ-ын дэд Ерөнхийлөгч Пернс Америкт аялж явсан Хонконгийн сөрөг хүчнийхнийг хүлээн авч уулзсан. Тавдугаар сард Помпео Хонконгийн сөрөг хүчнийхнийг мөн хүлээн авч уулзан, Хонконгийн тусгай засаг захиргааны бүсийн журамд засвар оруулах хэргрийг илээр дур мэдэн ярьсан байна. Зургадугаар сард Америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Хонконгод гарсан сүрт жагсаал бол “Хамгийн сайхан үзэмжийн бүс” боллоо хэмээн хэлсэн. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хэсэг гишүүд “Хонконгийн хүний эрх болон ардчиллын хуулийн төсөл” гаргана гэдгээ дахин дурдав. Долдугаар сард Пернс, Помпео, Полтон сөрөг хүчнийхнийг тус тус хүлээн авч уулзав. Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхний нийтэлсэн мэдээнээс харахад, Хонконгийн сүрт жагсаал хийгсдийн дунд Америк хүн ч цөөн бус харагдаж, цаашлаад АНУ-ын төрийн далбаа үзэгдэж байв. Хонконгод гарсан хэргүүдийн дунд Америк чухам ямар дүрд тоглосон бэ.

Хонконг бол Хятадын Хонконг гэдгийг Америкийн тал заавал ойлгох ёстой. Гадны ямар ч хүчин Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг Хятадын Засгийн газар зөвшөөрөхгүй” гээд Хятадын Засгийн газар нь Тусгай засаг захиргааны бүсийн Засгийн газрын төр барих эрхийг дэмжинэ. Хонконгийн цагдаа хүчирхийлэл үйлдэгч этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг эрс дэмжиж, Хонконгийн тогтвортой байдлыг хамгаална гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124821214