АНУ-ын талын төлөөлөгч Шанхайд хүрэлцэн ирлээ
2019-07-31 16:09:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Америк-Хятадын худалдааны асуудлаарх ээлжит хэлэлцээнд улсаа төлөөлж оролцох АНУ-ын төлөөлөгчдийн ахлагч Роберт Лайтхайзер энэ сарын 30-ны үдээс хойш 12:39 минутад Шанхайд ирэв.

Үүний дараа АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин 15 цаг 25 минутад Шанхайд мөн хүрэлцэн ирсэн байна. Тэдгээр эрхэмүүд Шанхай хотын Вайтань гудамжны “Юемао” зочид буудалд буусан ба АНУ-ын төлөөлөгчдийн байрлах зочид буудалд олон сурвалжлагч тэднийг хүлээж байсан юм.

Онцлоход, Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны XII удаагийн хэлэлцээр “Шижяо” зочид буудалд болно. Энэ удаагийн хэлэлцээрийг Шанхайд зохион байгуулж байгаа нь ихээхэн утга агуулгатай. 1972 онд Шанхайд “Хятад, АНУ-ын хамтарсан илтгэл”-ийг нийтэлж, хоёр улсын түүхэнд онцгой ач холбогдол гаргасан юм.

Удахгүй эхлэх эдийн засаг, худалдааны хэлэлцээр нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд шинэ эхлэлийг авчирна гэж шинжээчид үзэж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124821070