АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын зарим гишүүний Хонконгтой холбогдох асуудлаарх яриаг эрс шүүмжлэв
2019-07-30 17:06:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хонконгийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жөү Вэньчи\ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны дарга Энгелийн зүгээс саяхан нийтэлсэн Хонконгтой холбоотой мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Хонконгод суугаа төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч эрс мэдэгдэл хийв.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хонконг нь эх оронтойгоо нэгдсэний дараа Төв Засгийн газраас “Нэг улс хоёр тогтолцоо”, “Хонконгчууд Хонконгоо засах” зарчмыг хэрэгжүүлж, Үндсэн хууль болон бусад хууль дүрмийг хатуу мөрдөн ажиллаж байгаа билээ. Хонконгчууд урьд өмнө байгаагүй эрх чөлөө эдэлж, Хонконгийн хуулиар засах индекс 1996 онд дэлхийд 60-р байр эзэлж байсан бол 2018 онд 16-р байр руу орж ирсэн.

АНУ-ын улстөрчид Английн колони байх үеийн Хонконгийг ерөөс шүүмжлээгүй атал Хятадын Засгийн газрыг Хонконгийн эрх, эрх чөлөөг дордуулж байна хэмээн гүтгэж байна. Тусгай засаг захиргааны бүсийн Засгийн газраас “Ялтан шилжүүлэх хууль”-д засвар оруулахаар дэвшүүлсэн нь олон улсын хууль болон нийгмийн практиктай нийцэж байна. Хонконгийн зарим даврамтгай этгээдүүд дур зоргоороо аашилж, хууль тогтоох хурлын байр руу дайрсан, хууль сахиулагч цагдаад хүч хэрэглэн улмаар хазаж шархдуулсан зэрэг хууль бус цуврал үйлдэл гаргаж, хуулийн засаглалыг ноцтой алдагдуулж, “Нэг улс хоёр тогтолцоо”-той илтээр дайтсан байна. АНУ-ын зарим улс төрч болон хэвлэл мэдээллийнхэн тэднийг даврамтгай эсэргүүцэгч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй мөртлөө харин энэ бол энх тайвны сүрт жагсаал хэмээн тунхаглалаа.

Гэтэл хэдэн өдрийн өмнө Нью-Йоркод хотын иргэд цагдаагийн өөд ус цацсан хэрэг гарав. Америкийн Ерөнхийлөгчөөс авахуулаад Нью-Йорк хотын дарга, цаашлаад цагдаагийнхан үүнийг “Уучилж болшгүй хэрэг” гэж ярьж байгаа атлаа яагаад Хууль тогтоох хурлын том байрыг сүйтгэсэн, хууль сахиулагчдад хүч хэрэглэн цаашлаад хазаж шархдуулсан, Төв Засгийн газраас Хонконгод суугаа байгууллага руу нэвтэрсэн, төрийн сүлдийг гутааж гэмтээсэн зэрэг үйлдлийг ахин давтан юунд өдөөнө вэ хэмээн онцлосон байна.

Хонконгийн Засаг дарга Линьжэн Юэ-Э тусгай засаг захиргааны бүсийн хуулийн дагуу төр барихыг эрс дэмжиж байна. Хонконгийн цагдаа хуулийн дагуу эрхээ эдэлж, нийгмийн хэв журам болон хотын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахыг эрс дэмжиж байна. Ямар нэг гадны улсын Засгийн газар, албан байгууллага, хувь хүн Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ. Гадаад улсын улс төрчид хүчирхийлэлтэй холбоотой буруу нөлөө үзүүлэхээ үтэр түргэн зогсоож, “Нэг улс хоёр тогтолцоо”-г доромжлохоо больж, Хонконгийн хөгжил дэвшлийг үгүйсгэсэн үг яриагаа намжааж, Хонконгийн дотоод хэрэг болон Хятадын дотоод хэрэгт оролцохгүй байхыг бид дахинтаа хүсч байна гэж хэвлэлийн төлөөлөгч чухалчлав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124816726