Хятад Америкийн эдийн засаг худалдааны XII зөвшилцөл Шанхай хотод болно
2019-07-26 09:20:26 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний зөвшилцөл 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Шанхай хотноо болно гэж Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 25-нд хэлжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нарын Осакагийн уулзалтын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн төлөө эдийн засаг худалдааны дээд хэмжээний зөвшилцлийн хоёр талын ахлагч 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Шанхай хотноо уулзаж, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр Хятад Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний XII зөвшилцлийг хийх болно гэж Гао Фэн 25-ний ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Америкийн зарим хүмүүсийн хөөрөгдөж байгаа Хятад Америкийн эдийн засаг “уялдаа нь тасарсан” гэх үг хэллэгийн тухай Гао Фэн хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засаг “уялдаа нь тасарсан” гэгч нь зах зээлийн эдийн засгийн дүрэм журмаас няцаж, хоёр талын аж ахуйн нэгжийн эрэл хүслээс няцаж, хоёр орны ард түмний буяны үйл хэргээс няцаж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээс болон дэлхийн эдийн засагт асар их сөрөг нөлөө учруулах болно гэжээ.

Хятад Америк дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш, хоёр орны эдийн засаг харилцан нягт уялдаатай болж, хоёр орны ард түмэн, дэлхийн ард түмэн ашиг хүртэж байна гэж Гао Фэн хэлээд Хятад Америкийн эдийн засаг “уялдаа нь тасарсан” гэгч нь санаанд оромгүй хэрэг юм. Мөн ч Америкийн олон этгээд үүнийг хүсэхгүй байна. Америкийн эдгээр хүмүүс аз үзсэн тоглоомын сэтгэхүйгээ орхиж, хоёр орон, хоёр ард түмэнд ашигтай үйл хэрэг илүүхэн хийхийг хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124801055