ГХЯ: Хятадын аж ахуйн нэгжийг дур мэдэн дарамталж буй АНУ-ын дээрэнгүй үйлдлийг эрс эсэргүүцнэ
2019-07-24 16:07:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хөү Шаочэнь/

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятадын “Жүхай Жэньрүн” компанид хориг арга хэмжээ авна хэмээн зарласантай холбогдуулж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин энэ сарын 23-нд мэдэгдэл хийв.

Тэрээр хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчийн асуусан асуултад, “Хятадын тал Америкийн хэрэгжүүлж буй нэг талт хориг ба "Урт гарт удирдлага" гээчийг эрс эсэргүүцэж байна. Америкийн тал дотоодын хуулиндаа үндэслэн манай улсын аж ахуйн нэгжийг дур мэдэн дарамталж буй дээрэнгүй үйлдлийг эсэргүүцнэ. Хятадын тал “Жүхай Жэньрүн” компани болон тус аж ахуйн нэгжийн гүйцэтгэх албанд АНУ хориг тавьж буй үйлдлийг эрс эсэргүүцэж байна.

Америкийн тал олон талт төрт ёсны хуульд нийцсэн эрх ашгийг үл ойшоож, дур зоригоороо хориг тавьж байгаа нь урсгал сөрсөн үйлдэл тул бүх нийтийн дэмжлэгийг олохгүй. Америкийн тал буруу үйлдлээ даруй засч өөрчлөхийг хүчтэй шаардаж байна. Хятадын тал дотоодын аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг эрс хамгаалж, цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг нь хангах болно" хэмээн хариулсан юм.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124793528