Шиньжянгийн хувь заяа ямагт агуу их эх оронтой нягт холбоотой байдаг
2019-07-24 10:21:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ \Синьхуа агентлагийн шүүмжлэгч\ Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 21-ний өдөр “Шиньжянгийн түүхэн асуудлууд” хэмээх цагаан ном нийтлэв. Цагаан номд дэлгэрэнгүй түүхэн материал болон түүхэн материализм, диалектик материализмын үзэлт аргаар улс, түүх, үндэстэн, соёл, шашин зэрэг асуудлыг зөв танин, Шиньжянгийн түүхэн асуудлуудыг шинжлэх ухаанчаар хариулж, хилийн дотор, гаднах дайсагнагч хүчний түүхийг гажуудуулж, зөв бурууг хутгасан буруу яриаг хүчтэй няцааж, үндсээр нь шийдвэрлэж, төв суртлыг дэмжиж гажуу бурууг арилгахад их зөв энерги хангасан байна.

Хятад бол нэгдмэл олон үндэстэнт улс. Урт удаан түүхийн хөгжлийн процесс дунд, Шиньжянгийн хувь заяа ямагт агуу их эх орон болон хятадын үндэстнүүдийн хувь заяатай нягт холболдож ирсэн. Нэг үе, хилийн дотор гаднах дайсагнагч хүчин, ялангуяа үндэстний хагалан бутаргах хүчин, шашны даврамтгай хүчин, хүчирхийллийн террорист хүчин \цаашид “гурван хүчин” гэнэ\, Шиньжян бол Хятадын төрөлхийн нутаг дэвсгэр гэдгийг үгүйсгэж, Шиньжян угаасаа олон үндэстэн төвлөрөн суурьшиж, олон соёл солилцож, олон шашин зэрэгцэн оршсон зэрэг объектив бодит байдлыг үгүйсгэж, Шиньжянг “Зүүн Туркстан” хэмээн дэмий сагсуурч, Шиньжянг “Тусгаарлуулах”-аар шуугиж байна. Эдгээр буруу яриа нь түүхэн бодит байдлаас бүрмөсөн хальж, Шиньжянгийн үндэстнүүд болон хятадын үндэстнүүдийн их гэр бүл, Шиньжянгийн үндэстнүүдийн соёл болон олон ургальч нэг цогц Хятадын соёлыг салгах гэсэн оролдлого юм, энэ нь хүний сэтгэлийг олохгүй гэдэг нь зайлшгүй юм.

Түүхийг өөрчилж болохгүй, бодит байдлыг үгүйсгэж болохгүй. Шиньжян албан ёсоор Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болсон. Хятадын нэгдмэл онон үндэстэнт улсын түүхийн улирал хувьсал дунд, Шиньжянгийн үндэстнүүдийн ард түмэн бүх Хятадын ард түмэнтэй хамт Хятадын өргөн уудам нутаг дэвсгэрийг дэлүүлж, олон ургальч нэг цогцот Хятадын үндэстнүүдийн ихтасалжгэр бүлийг хамтаар цогцлоосон юм. Шиньжян бол Хятадын салганболшгүй дархан нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийн хэдэн мянган жилийн түүх маргашгүй гэрчилж байна. Хятадын түүхэнд, Шиньжян ерөөсөө “Зүүн Туркстан” биш, “Зүүн Туркстан улс” гэдэг нэн ч оршиж чадахгүй. “Зүүн Туркстан” гэдэг яриа бол үнэн хэрэгтээ хилийн дотор гаднах үндэстний хагалан бутаргах хүчин, гадаады Хятадын эсрэг хүчин Хятадын хагалан бутаргаж, Хятадын улс төрийг салгах багаж болон үйл ажиллгааных нь хөтөлбөр мөн.

Түүхийн дурнаар харахуйяа, түүхийн урт аянд буцаж хариад нарийн ажиглахуйяа, түүхийн үнэн байдлыг сая тодорхой олж харж чаддаг. Түүхэнд, уйгар үндэстний өвөг дээдэс туркуудад болчлогдож байсан, уйгарчууд бол туркуудын хойчис нэн ч биш, зарим хүн турк хэлт үндэстнүүдийг цөм турк хүн гэж байгаа нь өөр санаатай гэдэг нь эргэлзээгүй. Үнэндээ, уйгар үндэстэн бол урт хугацааны нүүдлээр уусалцан бүрэлдсэн юм, уйгар үндэстнийг оролцуулсан Шиньжянгийн үндэстнүүдийн ард түмэн бол Хятадын үндэстнүүдийн мах цусны холбоотой гэр бүийн гишүүн мөн. Шиньжян хэмээх энэхүү олон соёл олон шашин зэрэгцэн оршсон газарт, үндэстнүүдийн соёл Хятадын соёлын халуун элгэнд торнин хөгжиж, исламын шашин бол уйгар үндэстний төрөлхийн шүтлэг болон цорын ганц шүтдэг шашин биш, нэг буюу хоёр шашнаар гол болгож, олон шашин зэрэгцэн орших бол сая Шиньжянгийн шашны дэглэмийн түүхэн онцлог, уусалцан хамтаар орших бол сая Шиньжянгийн шашны харилцааны гол урсгал мөн.

Одоогоор, Шиньжянгийн эдийн засаг тогтвортой хөгжиж, нийгэм эе зохицонгуй тогтвортой, ардын амьдрал тасралтгүй сайжирч, соёл урьд өмнө байгаагүй цэцэглэн хөгжиж, шашин эе найртай, үндэстнүүд анарын үр шиг нягт нэгдэж, түүхийн хамгийн сайн цэцэглэн хөгжсөн шатанд ороод байгаа. Тэнгэр уулын хуш үндсээрээ холбоотой, үндэстнүүдийн ард түмэн сэтгэл зүрхээрээ холбоотой. Үндэстний эв нэгдлтийг эрчимжүүлж, эх орны нэгдлийг хамгаалан, үндэстнийг хагалан бутаргахтай тэмцэх бол Шиньжянгийн үндэстнүүдийн ард түмний хамтын ойлголт ба ухамсарт үйл ажиллагаа мөн. Хилийн гаднах дайсанагч хүчин болон “Гурван талын хүчин” зохиомол түүх бичиж, бодит байдлыг гажуудуулж байгаа үйлдлүүд нь түүхийн урсгалыг сөрч, Шиньжянгийн үндэстнүүдийн ард түмний үндсэн ашгийг хохироож байгаа тул түүх болон ард түмэнд жигшигдэн хаягдах нь зайлшгүй.

“Манай Шиньжян сайхан нутаг, үндэстнүүд эв нэгдээд нэг гэр бүл шиг дотно байдаг”. Шиньжян бол Шиньжянгийн үндэстнүүдийнх, Хятадын үндэстнүүдийнх юм. Шиньжянгийн асуудлыг зөв таньж, Хятадын үндэстнүүдийн цогц нэгдлийн ухамсрыг баттай бэжүүлэн, үндэстнүүдийн эв нэгдэн тэмцэх аугаа хүчнийг нэгтгэвэл Шиньжянгийн ирээдүй лавтай нэн сайн сайхан болох юм.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124791966