Хятадын компаниуд Америкаас ХАА-н шинэ бүтээгдэхүүн худалдан авна
2019-07-22 17:47:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ

Хятад улсаас импортлох аж үйлдвэрийн 110 төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлж, дотоодын аж ахуйн нэгжүүд Хятадын аж ахуйн нэгжүүдэд бараа нийлүүлэхийг дэмжиж ажиллахаа Америкийн тал саяхан мэдэгджээ.

Хятад зарим аж ахуйн нэгжүүд Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох нэгж үнэ ханшийг судалж, Төрийн зөвлөлийн Гаалийн татварын комиссын тогтоолын дагуу бараа бүтээгдэхүүнээ гаалийн татвараас чөлөөлөх хүсэлтээ гаргаад байна. Хятадын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд манай улсын холбогдох аж ахуйн нэгжүүд АНУ-аас дотоодын зах зээлийн хэрэгцээг хангахуйц хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн импортлохыг хүсч байгаа юм.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124784619