Хятад, Орос, Монгол олон улсын гэрэл зургийн наадам Улаанцавд боллоо
2019-07-19 16:38:05 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ /Ли Гүөдүн/ Хятадын Урлагийн фото зургийн нийгэмлэг, Улаанцав хотын захиргаанаас зохион байгуулсан Улаанцавын фото үзэсгэлэн, 5 дахь удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын фото зургийн наадам Улаанцав хотод энэ сарын 18-нд боллоо.

Тус наадам нь Хятад улс байгуулагдсаны 70 жилийг ойн гол сэдэвт үзэсгэлэн, Ядуурлаас ангижрах шаргуу ажлын фото зургийн тусгай сэдэвт үзэсгэлэн, “Нэг бүс-Нэг зам” фото зургийн аялан тойрох үзэсгэлэн зэрэг хэсгээс бүрэлдсэн бөгөөд нийт 400 бүтээлийг дэлгэжээ. Тухайлбал гол сэдэвт үзэсгэлэнд Улаанцавын ард иргэд Хятад улс байгуулагдсаны 70 жилийн хугацаанд хөгжил шинэчлэлээ хэрхэн олж авсан гайхалтай түүхийг өгүүлсэн бол Ядуурлаас ангижрах шаргуу ажлын фото зургийн тусгай сэдэвт үзэсгэлэн нь тус хот ядуурлыг бууруулах ажлыг эрчимжүүлэн, нэг хүнийг хоцроохгүй байгаа өндөр хариуцлагыг харуулжээ.

Улаанцав хот нь “Нэг бүс-Нэг зам”-ын чухал уулзвар хот болохын хувьд Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорыг байгуулахтай уялдуулж, соёлын солилцоогоор дамжуулан төрөл бүрийн салбарын гурван улс хоорондын хамтын ажиллагааны практикийг харуулсан юм. Мөн “8 дахь удаагийн Монгол хоолны цуврал” сэдэвт фото зургийн үзэсгэлэн нь Улаанцав хотын монгол хүнсний соёлын хөгжлийг танилцуулсан байна.

Тус өдрийн үдээс хойш болсон гэрэл зургийг урлаг болон соёл, аялал жуулчлалын хөгжлийн тухай хурлын үеэр алдартай зарим гэрэл зурагчид мэдлэг туршлагаасаа хуваалцан, Өвөр монголын болон Улаанцавын аялал жуулчлал, соёл, фото зургийн салбарын хөгжилд шаардлагатай зарим зөвлөгөөг өглөө.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124775050