Хятадын төлөөлөгчид 5G-ийн технологийн төслөө Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэгт дэвшүүлэв
2019-07-19 15:32:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бразилын Бузиуасын энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жао Янь, Чэнь Вэйхуа\ ᠎᠎32 дахь удаагийн Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэгийн “WP 5D” хурал ес хоногийн турш хуралдаж энэ сарын 17-нд Бразилын Бузиус хотноо өндөрлөлөө.

WP 5D бол Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэгийн радио цахилгаан холбооны байгууллагын хувьд 5G олон улсын стандартыг тогтоох тал дээр голлох үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн хурал нь 5G нэр дэвшүүлсэн технологийн төслийг дэвшүүлэх эцсийн хурал юм. Иймд Хятадын Мэдээлэл холбооны хүрээлэн, Хятадын цахилгаан холбоо, Хятадын мобайл, Хятадын юником, Хуавэй, Жүншин, Хятадын Мэдээлэл холбооны технологийн групп зэрэг байгууллагаас бүрэлдсэн Хятадын төлөөлөгчид Хятадын 5G радио хоосон нүхт технологийн төслөө дэвшүүлсэн юм. Уг төсөл нь олон улсын стандарт байгууллагын “Гуравдугаар үеийн хамтын ажиллагааны түншлэлийн төлөвлөгөө”-ний шинэ хоосон нүх \NR\ болон нарийн бүст логистикийн сүлжээ \NB-IoT\ технологид үндэслэсэн. Үүнд, NR-ыг голдуу эрчимжүүлсэн нүүдлийн өргөн бүс \eMBB\, нам байхад өндөр болгон сунгах найдварт холбоо \URLLC\ хоёр байдалд хэрэглэж, NB-IoT-ыг голдуу их хэмжээний машиныг угсрахад \mMTC\ хэрэглэнэ.

Хятадын төлөөлөгчдийн ахлагч Шюй Шяоянь хэлэхдээ, Хятадын 5G-ийн технологийн төсөл бид бүхний ухаан чадал болон хамтын оюун ухааны үр шим мөн. Уг төсөл нь Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэгийн томъёолсон 5G-ийн технологийн шаардлага болон технологийн шаардлагыг бүрэн хангасан болохыг үнэлгээний дүн харуулж байна гэлээ.

Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг 2020 оны 6 дугаар сард 35 дахь удаагийн WP 5D хурлыг хуралдуулж, 5G-ийн технологийн төслийг албан ёсоор зарлах юм. Энэ удаагийн хуралд дэлхийн улс орнуудыг Засгийн газрын удирдах байгууллага, цахилгааны холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, судалгааны байгууллагууд оролцож, Даян дэлхийн тавдугаар үеийн нүүдлийн холбооны технологийн \5G\ стандартад нэр дэвшигч төслийг хэлэлцэн боловсруулав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124774604