Ли Кэчян Урсула фон дер Ляйенд баяр хүргэв
2019-07-19 10:40:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 18-нд Урсула фон дер Ляйенд цахилгаан илгээж, Европын комиссын даргаар сонгогдсонд баяр хүргэв. Ли Кэчян, “Өдгөө Хятад, Европын харилцаа эрч хүчтэй, салбар бүрийн хэлэлцээ хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж байна. Хятадын Засгийн газар Европын холбоотой байгуулсан харилцаагаа хүндэтгэн, Европын комиссын байр суурь, үүрэг оролцоог хүндэтгэх болно. Хятад улс Европын интеграчиллын үйл явцыг эрс хэлбэрэлтгүй баримталж, Хятад, Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, Хятад, Европын хамтын ажиллагааны үр дүнг хоёр талын ард иргэдэд илүү өгөөжтэй болгохыг хүсч байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124773477