Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 3.9 хувиар өсөв
2019-07-19 10:40:01 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 12-нд Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэнь, “Энэ оны эхний хагаст Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 14.67 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өссөн. Үүнд, экспортын хэмжээ 7.95 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар өссөн бол импорт 6.72 их наяд юаньд хүрч, 1.4 хувиар өсч, худалдааны ашигтай баланс 1.23 их наяд юань буюу 41.6 хувиар өссөн.

Оны эхний хагаст Хятадын гадаад худалдааны импорт, экспорт ерөнхийдөө тогтвортой хөгжиж, гадаад худалдааны чансаатай хөгжлийг журмын дагуу ахиулсаар ирлээ. Үүний зэрэгцээ өнөөгийн гадаад орчин төвөгтэй байгаа, Хятадын гадаад худалдааны тогтвортой өсөлтөд олон сорилтууд тулгарч байгаа хэдий ч Хятадын гадаад худалдааны хөгжлийн урт хугацааны чиг хандлага өөрчлөгдөхгүй” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124773443