Д.Трампын хэлсэн үгэнд ГХЯ хариу тайлбар хийв
2019-07-18 17:25:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хөү Шяочэнь\ Хятад Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцөлтэй холбогдуулж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлсэн үгэнд Гадаад хэргийн яамнаас энэ сарын 17-нд хариу тайлбар хийв.

Тухайн өдөр сурвалжлагч, “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 16-нд хэлэхдээ, Америк хэрэв Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулах бол нэлээд урт зам хэрэгтэй болох нь. Гэхдээ шаардлагатай гэвэл АНУ 325 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бараанд гаалийн татвар ногдуулж болзошгүй гэсэн байна. Үүнийг Хятадын тал хэрхэн үзэж байна вэ” хэмээн тодруулсан.

Эл асуултад хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан, “Америкийн тал одоогоор эдийн засаг худалдааны хэлэлцээр байгуулахад маш урт зам хэрэгтэй гэж үзэж байна. Зам хэдий урт байсан ч эрс алхаагаар явбал эцсийн цэгт хүрэх нь лавтай. Америкийн тал зориг гаргаж Хятадын талтай харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцаан дээр бие биедээ ашигтай худалдааны хэлэлцээр байгуулахыг хүсч байна. Хятадын тал ямагт яриа хэлэлцээ зөвшилцлөөр дамжуулан Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөрчилдөөнийг шийдвэрлэхийг эрмэлзэж, эдийн засаг худалдааны зөвшилцөлд ямагт үнэн санаа өвөрлөсөөр ирсэн. Хэрэв Америкийн тал гаалийн татвар нэмэхэд хүрвэл хоёр талын зөвшилцөлд саад бий болох нь эргэлзээгүй” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124770344