ГХЯ: Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт Америк болон дэлхийн эдийн засагт ашигтай
2019-07-17 16:02:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жүөлүнь, Ү Юе\ Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын эдийн засагт хандуулан хэлсэн ярианд зориулж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 16-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хариулахдаа, “Хятадын эдийн засаг тогтвортой өсч байна. Тогтвортой байдлын дунд өсөлттэй байгаа нь дэлхийн эдийн засагт ч, Америкийн эдийн засагт ч сайн хэрэг болж байна” гэжээ.

Тэрээр, “Өнөөдөр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Гэтэл энэ жилийн эхний хагас жилийн байдлаар Хятадын ДНБ 6.3 хувийн өсөлттэй гарсныг Үндэсний Статистикийн хорооноос зарласан. Миний бодлоор энэ бол олзуурхууштай амжилт, ялангуяа дэлхийн бусад орнуудын эдийн засагтай харьцуулбал тэргүүлж байна гэлтэй.

Хятад орон уг нь хүчтэй цочирдуулах бодлогоор эдийн засагт нэн их өсөлт авчирч болох юм. Гэтэл бид тэгээгүй. Бид эдийн засгаа өндөр чанар чансаатай хөгжүүлэхээр хүчлэн чармайж, эдийн засгийн бүтцийн зохицуулалт болон аж үйлдвэрлэлийн шилжилт дэвшлийг ахиулж, эдийн засгаа тогтвортой байдлын дунд нэмэгдүүлж ирсэн. 6.3 хувийн өсөлтийн хэмжээ нь Хятадын эдийн засгийн тухай гадныхны урьдчилан төлөвлөж байсантай нийцэж байна.

Америкийн талын “Эдийн засгийн өсөлт саарсанаас Хятадын тал Америктай хэлэлцээр хийхийг тулган шаардаж байна” гэдэг хэллэг бол төөрөгдүүлэлт юм. Эдийн засаг худалдааны хэлэлцээр байгуулах нь Хятадын талын хүсэл огт биш, Америкийн талд ч шаардлагатай.

Америкийн тал Хятадтай хамтдаа чармайж, нэг зүг рүү урагшилж, харилцан хүндэтгэж, эрх тэгш хандсан суурин дээр яриа хэлэлцээ, зөвшилцлөөр эдийн засаг худалдааны мөргөлдөөнөө шийдэж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх хэлэлцээр байгуулахыг уриалж байна. Энэ нь Хятад Америкийн ард түмний эрх ашигт нийцэх бөгөөд мөн олон улсын нийгэмлэгийн түгээмэл эрмэлзэл мөн” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124765372