ГХЯ: Шиньжянтай холбоотой асуудлаар 37 улс төвч байр суурьтай байгааг сайшааж байна
2019-07-17 10:36:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ма Жүөянь\ Шиньжянтай холбоотой асуудлаар 37 улсын Элчин сайд нар НҮБ-д захиа бичиж байр сууриа илэрхийлсэн. Энэ тухайд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, “Энэ бол цөөн тооны өрнөдийн улс Хятадыг ёс бусаар гүтгэж байгаад өгсөн хүчтэй хариулт боллоо. Хятадын тал эдгээр улсуудын объектив, төв, голч байр суурийг магтан сайшааж байна” гэжээ.

Гэн Шуан тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн тавьсан асуултад хариулахдаа, “Саяхан Пакистан, Саудын Араб, Алжир, ОХУ, Куба зэрэг 37 улсаас Женевт байнга суугаа Элчин сайд нар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дарга болон Хүний эрхийн ахлах мэргэжилтнүүдэд захиа бичсэн. Эдгээр Элчин сайд захиандаа Хятадын Шиньжянгийн хүний эрхийн чиглэлд олсон амжилт болон терроризмын эсрэг, хэт даврах үзлийг арилгахад чиглэсэн ололтыг өндрөөр үнэлсэн байдаг. Хятадын тал олон улс орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагын албан хаагчид, хэвлэл мэдээллийнхнийг Шиньжянд урьж, тэдний үзэж харсан зүйл нь өрнөдийн хэвлэл мэдээллээр мэдээлсэнээс огт өөр байгааг онцолсон. Элчин сайдууд захиандаа хэсэг улсыг Шиньжянд ерөөс очоогүй атлаа нотлоогүй мэдээллийг ашиглаж Хятадыг гүтгэхээ болихыг хүссэн” гэжээ.

Тэрээр цааш хэлэхдээ, “Шиньжян Уйгарын өөртөө засах орон хуулийн дагуу сурган хүмүүжүүлэх төвийг байгуулан терроризм болон хэт даврах үзлийн эсрэг арга хэмжээ авч, Шиньжянгийн аюулгүй байдлыг хамгаалсан. Шиньжянд гурван жил террорист хэрэг гараагүй, нийгмийн байдал тогтвортой, үндэстнүүд нэгдэж, иргэд амар тайван аж төрж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна.

Уг захиа нь Ази, Африк, Латин Америк зэрэг тивийн улс орнуудаас эхтэй. Үүний олонх нь Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон бөгөөд олонх улс төлөөлөгч гаргаж Шиньжянд очиж газар дээрээс нь сурвалжилж, бодит байдлыг үзэж харсан. Энэхүү захиа өрнөдийн цөөн хэдэн улс Хятад улсыг зэмлэсэнд өгсөн хүчтэй хариулт болов.

Хятадын тал талуудтай хамтран олон талт хүний эрхийн механизмыг ахиулж, НҮБ-ын дүрмийн зорилт болон зарчмыг сахиж, объектив, төв голч, сонголтын бус хэлбэрээр хүний эрхийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын шинжтэй яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаагаар дамжуулан олон улсын хүний эрхийн хөгжлийг ахиулна.

Хүний эрхийн зөвлөл зэрэг индрээр дамжуулан бусад улсын дотоод хэрэгт оролцож, бусадыг хамаа намаагүй зэмлэх, дайран гүтгэх, илтээр дарамт үзүүлэхийг бид эсэргүүцнэ. Холбогдох улсууд хүний эрх гэх нэрийдэл дор бусад улсын дотоод хэрэгт оролцохоо зогсоохыг хүсч байна” хэмээв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124764019