“Шинэ Хятад улсын хөгжлийн дүр төрх” ном олны хүртээл боллоо
2019-07-16 17:25:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн Онолын товчооноос 2019 оны түгээмэл онолын ном “Шинэ Хятад улсын хөгжлийн дүр төрх”-ийг зохион байгуулан туурвижээ. Тус номыг Шюеши хэвлэлийн хороо, Ардын хэвлэлийн хороо хамтран хэвлэсэн байна.

Уг ном нь “Онолын халуун цэгийн дүр төрх” цувралын хамгийн шинэ дэвтэр, тогтмол шинж чанар, хэв маягт улбаалан, олон нийтийн анхаарч буй чухал асуултуудад хариулт өгсөн. Энэ оны 2 дугаар сараас эхлэн Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн Онолын товчоо нарийн судалгаа хийн, шинэ Хятад улс 70 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн, Хятадын эдийн засгийн гайхамшиг хэрхэн бий болсон, Хятадын зам яагаад сайн байх, ХКН яагаад чаддаг вэ зэрэг 12 чухал асуултыг жагсаан оруулсан байна. Төв Хорооны холбогдох байгууллагын ажилтан, судлаачид эдгээр асуултын тойронд нарийн судлан, төвлөрүүлэн засвар оруулан боловсруулж, үзэл бодлоо чөлөөтэй солилцон, тал бүрийн оюун ухааныг төвлөрүүлсний үндсэн дээр номыг туурвиж дууссан юм.

Тус ном нь Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгон, шинэ Хятад улсын социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын агуу их практик, боловсон хүчин, олон нийтийн үзэл санаа практикийг нарийн холбож, онол ба практик, түүх, бодит байдал, дотоод гадаадыг уялдуулснаар эдгээр томоохон асуултуудыг нарийн тайлбарлан, үзэл бодол тодорхой, үг хэл ойлгомжтой, олон төрлийн хэв маягтай байж, олон нийтээрээ шинэ Хятад улсын 70 жилийн түүхэн зам, гэрэл цацрангуй олон амжилт, туршлагыг нарийн ойлгоход туслах болно. Энэ ном юу болохыг, юу хэлэх, яаж хийхийг өгүүлэн, олон нийт, оюутан сурагчдын онол суралцах болон бодлого зохицуулалтын боловсролд тус дөхөм үзүүлэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124760686