Худалдааны яам: Хятад Америкийн эдийн засаг худалдааны баг дараачийн бодитой тохируулалтын талаар харилцаа холбоо барьж байна
2019-07-12 16:25:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юй Жяшинь\ Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 11-ний өдөр хэлэхдээ, хоёр талын эдийн засаг худалдааны баг хоёр улсын тэргүүний Осакад хийсэн зөвшилцлийн шаардлагын дагуу, эрх тэгш харилцан хүндэтгэсэн үндсэн дээр эдийн засаг худалдааны зөвшилцлийг дахин эхлүүлэхээр байна. Одоогоор, Хятад Америкийн баг дараачийн бодитой тохируулалтын талаар харилцаа холбоо барьж байна гэжээ.

Гао Фэн тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр дээрх үгийг хэлсэн юм.

Энэ сарын 9-ний өдрийн орой, Хятад Америкийн эдийн засаг худалдааны дээд зэрэглэлийн зөвшилцлийн хоёр талын ахлагч утсаар ярьж, хоёр орны тэргүүний Осакад хийсэн зөвшилцлийг хэрэгжүүлэх тухай санал солилцов. Гао Фэн хэлэхдээ, хоёр талын эдийн засаг худалдааны баг хоёр орны тэргүүний хийсэн зөвшилцлийг нарийн хянамгай хэрэгжүүлж байна гэжээ. “Хятадын талын зөвшилцлийн тухай зогсолт тууштай, тодорхой, Хятадын талын гол анхаарч байгаа зүйл эрхбиш зүй зохистой шийдвэрлэгдэх ёстой” гэж Гао Фэн хэлээд хоёр тал эрх тэгш ярилцлагаар дамжиж, зүй зохистой анхаарч байгаа зүйлээ харилцан харгалзвал асуудлыг шийдэх арга олж чадна гэдэгт итгэж байна. Энэ нь хоёр улс болон хоёр улсын ард түмний ашиг сонирхолтой нийцэх бөгөөд мөн даян дэлхий болон дэлхийн ард түмний ашиг сонирхолтой нийцэх юм гэжээ.

Ойрын үед, Америкийн тал түрүүний гаалийн татвар нэмсэн 110 төрлийн Хятадын бараанаас гаалийн тавар авахаа цуцалсан тухай Гао Фэн хэлэхдээ, ойлгосноор, энэ бол Америкийн талын гаалийн татвар хасах хэвийн дараалал. Хятадын тал ч холбогдох гаалийн татвар хөнгөлөх механизм байгуулж, аж ахунй нэгжийн хүсэлтийн дагуу шийдвэрлэх болно гэлээ.

Хятадын тал Америкийн талыг амлалтаа жинхэнэ хэрэгжүүлж, үндэсний хүчнээ хөдөлгөж Хятадын аж ахуйн нэгжийг дарамтлах буруу үйлдлээ үтэр түргэн зогсоохыг хүсэмжилж байна гэж Гао Фэн онцолжээ.

 

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124745573