Монгол улсад хятад хэл сурах “халуурал” үргэлжилсээр
2019-07-11 17:17:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ: Олны аяыгг дагаж байснаасаа онцлон хичээж сурах болов--Монгол Улсад хятад хэл сурах “халуурал” үргэлжилсээр. \Синьхуа агентлагийн сурвалжлагч Асган, Урьхан, Юй Жя\

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төрийн ордны хавьд ноос ноолуурын бүтээгдэхүүний томоохон нэрийн дэлгүүр ажиллаж эхэлжээ. Энд Хятадын жуулчдын хөл тасрахгүй бөгөөд Болд гэх залуу ажилчин тэр бүхэнтэй цэвэр тэгш Хятад хэлээр үйлчилгээ үзүүлж байдаг.

Болд саяхан Синьхуа агентлагт ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, Дунд сургуульд байхад аав ээж олны аяыг дагаж намайг хятад хэлний сургуульд өгсөн, аав ээжийн энэ шийдвэр харин ч нүдээ олж би гайгүй сайн ажилтай болсон гэлээ.

“Аав ээж эгчийг англи хэлний сургуульд явуулж, намайг хятад хэлний сургуульд өгсөн, тэд намайг хэрэглээнд илүү ойр хэл сураг эгж боджээ” хэмээн хэлээд яаж ажилтай болсон тухайгаа ярилаа. Аав ээж нь маш ухаалаг сонголт хийж, тэрээр хувийн танилцуулгадаа “хятад хэлний боловсрол эзэмшсэн” гэж бичээд л олон өрсөлдөгчөө ялж ажлын байртай болсон аж.

Гурван сая 200 мянган хүнтэй Монгол улсын хувьд хятад хэл нь залуучуудын ажлын байртай болоход ихээхэн тус болж байна. Уул нь тэтгэлэг сайтай учраас хятад хэл сурдаг байсан бол одоо харин сургуулиа дүүргээд өндөр цалинтай ажилтай болохын тулд хятад хэлийг сонгох болов.

Цаснаа энэ жил 24-тэй, Хятадын Жинань их сургуулиас төгсөж, өнгөрсөн жил Монголдоо харьжээ. Хятад хэл сайн эзэмшсэн болон Хятадад сурсан логистикийн менежментийн мэргэжил нь түүнийг Монголын хамгийн том ундаа савлах үйлдвэрт ажиллахад давуу тал болжээ.

Тэрээр хэлэхдээ, Би Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байна. Манай үеийн залуучууд гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах хүсэлтэй байдаг, үүнд Хятадын хөрөнгө оруулалттай компани хамгийн сайн сонголт болоод байна. Хятадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд цалин хөлс сайтайгаас гадна шагнал урамшуулал өндөр байж, нэн түүнчлэн Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажилласнаар банкнаас зээл авахад төхөм болдог гэв.

Өнөөгийн Монголд Улсад Цаснаатай адилхан хятад хэлтэй мөртлөө тусгай мэргэжлээр суралцсан боловсон хүч дутмаг байна. Улам олон залуус хятад хэл сурч эхэлсэн бөгөөд уул нь олны аяыг дагаж байсан.

Монгол Улсын их сургуулийн Күнзийн институтийн захирал Жү Жүюньли сурвалжлагчид хэлэхдээ, манай институт 2007 онд анх байгуулагдахдаа 4 хүний бүрэлдэхүүнтэй, арваадхан оюутантай байсан бол одоо 65 багш сурган хүмүүжүүлэгч, 5000 гаруй сурагч оюутантай болж хөгжсөн гэв.

Ойлгосноор Монгол Улсад гадаад хэл сурч байгаа хүмүүсийн дунд Хятад хэл сурч буй хүн англи болон орос хэл сурч буй хүний дараа буюу гуравдугаарт жагсаж байна. Өнөөгийн байдлаар хятад хэл сурч буй хүн маш хурдан нэмэгдэж, удахгүй орос хэл сурч буй хүний тоог давах болно. Монгол Улсын төрийн өмчит 23-р сургууль орос, англи, солонгос, хятад, герман хэлний сургалттай бөгөөд нийт 3000 гаруй сурагчдаас 1000 гаруй нь хятад хэлийг сонгон сурч байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй хэлэхдээ, Монгол улсын олон залуус хятад хэл сурч, Хятад, Монголын найрсаг харилцаанд гүүр болж байгаад бид баяртай байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124740835