“Тайваниар Хятадыг засах” болон “Зэвсгээр нэгдлээс татгалзах” нь зайлшгүй ялагдана
2019-07-11 17:15:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сиьнхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ Гарчиг: “Тайваниар Хятадыг засах” болон “Зэвсгээр нэгдлээс татгалзах” нь зайлшгүй ялагдана \Синьхуа агентлагийн сурвалжлагч\

Америкийн тал саяхан Тайваньд 2.22 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг тоноглол худалдаж өгөхөөр мэдэгдсэн нь Америкийн тал олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн дүрмийг хайхрахгүй хүчирхийлэх хандлага болон “Тайвань шошго”-оор Хятадыг хязгаарлах гэсэн инерц сэтгэхүйгээ дахин нэг удаа илрүүлсэн байна. Тайваний эрх баригчид юуны түрүүнд “талархал” иллэрхийлж, харийнхныг түших сэтгэл нь тов тодорхой болов. Тайваньд зэвсэг худалдах нь зөвхөн Хятад Америкийн харилцааны их байдлыг хохироож, Тайваний тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг ноцтой эвддэг гэдгийг олон жилийн турших бодит хэрэг дахин давтан гэрчилсэн байна. “Тайваниар Хятадыг засах” эсвэл “Зэвсгээр нэгдлээс татгалзах” нь хоёр эргийн ахан дүүсийн энх тайван хөгжлийг хамгаалах хүсэлтэй буруу замаар будаа тээж, ялагдах нь зайлшгүй юм.

Тайваний асуудал нь Хятад Америкийн стратегийн харилцан итгэлцлийн шалгуур болсоор ирэв. Америкийн тал Тайваньд зэвсэг худалдах нь Хятадын дотоод хэрэгт оролцож, Хятадын бүрэн эрх болон аюулгүй байдлын ашгийг хохироож, Хятад Америк хоёр улсын цэргийн харилцааны хөгжлийн орчныг хордуулж, хоёр эргийн харилцаа болон Тайваний тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг ноцтой эвдэж байна. Америк Тайваньд зэвсэг худалдахыг эрс эсэргүүцэх Хятадын талын зогсолт тууштай, эрс бат байдаг. Америк болон Тайваний бүс нутагтай хийх аливаа хэлбэрийн цэргийн харилцааг эрс эсэргүүцэх Хятадын зогсолт тууштай, эрс бат бадйаг.

1982 оны 8-р сарын 7-ны өдөр, Хятад Америк нь Америкаас Тайваньд зэвсэг худалдаж байгаа асуудлаар хамтарсан албан мэдэгдэл гаргаж, АНУ-ын Засгийн газар албан мэдэгдэлд Тайваньд зэвсэг худалдаахаа аажмаар хасагдуулж эцэстээ Тайваньд зэвсэг худалдахаа зогсооно гэж амласан юм. 2009 он болон 2011 онд нийтэлсэн Хятад Америкийн хамтарсан албан мэдэгдэлд, “Бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн байдлаа харилцан хүндэтгэх энэхүү үндсэн зарчим бол Хятад Америкийн харилцаан дахь Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн гол цөм нь мөн”, “Америкийн тал Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн зарчмыг журамлана” гэж дахин дурдсан юм. Энэ удаагийн Америкийн Засгийн газар байгуулагдсанаас хойш, “Америк нэг Хятад бодлогыг баримтална”, “Тайваний тэнгисийн хоёр эргийн харилцаа тогтвортой хөгжихийг баярлан харна” гэж олон улсын талбайд олонт илэрхийлсэн. Хэлсэн үг нь сэтгэлд тодхон байхад хэлснээ мэлзэж хэхэрснээ залгиж байна. Америкийн талын харилцан зөрчилдсөн арга нь түүний албаны талын итгэлээ алдаж, Хятадын Засгийн газар болон ард түмэнд өгсөн тодорхой амлалтаасаа тэрсэлсэн байна.

Тайваний асуудал бол Хятадын гол цөм ашиг тус болон Хятадын ард түмний үндэстний сэтгэлэгтэй холбогдох тул гаднын ямар ч оролцоог хүлээн зөвшөөрөхгүй. Америкийн тал “Тайвань шошго”-оор Хятадыг дарамталж, Тайваний эмзэгтэй мэдрэлийг тасралтгүй хөндөж, Хятадын дотоод хэрэгт оролцож байгаа нь хоёр эргийн ард түмний чанга хатуу эсэргүүцлийг үүсгэх болно. Энд, бид Америкийн талыг ятгах нь, Тайваньд цэргийн зэвсэг худалдах дээд хэмжээний мэдрэмжит шинж болон ноцтой хор хөнөөлийг таньж, алдаа буруугаа залруулж, амлалтаа биелүүлж, нэг Хятад зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн заалтын дагуу, Тайваний асуудлыг болгоомжтой, зохистой шийвэрлэж, “Тайванийг тусгаарлуулан” бусниулах хүчинд ямар ч буруу дохио өгөхөө зогсох хэрэгтэй.

Америкийн энэ удаагийн Тайваньд зэвсэг худалдаж өгөхөд Ардчилсан дэвшлийн нам “талархал” илэрхийлж, Америкийн эдгээр зэвсэг тоноглол байсаар эх газартай эсэргүүцэлдэх бэнчинтэй болсон шиг болов. Энэ бол худгийн мэлхий тэнгэрийг шинжиж байдлыг буруу магадлаж байгаа хэрэг. Яаж өөрийн санаснаараа эх газартай цэргийн бэлтгэлийн уралдаан хийсэн ч, хоёр эргийн цэргийн хүчнийг харьцуулсан өнгөөийн байдлыг өөрчилж чадахгүй, эцэстээ хороо өөрөө амсаж, Тайваний ахан дүүсийн буян болон ашиг сонирхлыг хохироох болно.

Ардчилсан дэвшлийн нам эрх барьсны дараа, урьд хожид дөрвөн удаа Америкаас зэвсэг худалдан авч, нийт мөнгөний хэмжээ нь 4 тэрбум гаруй ам.долларт хүрэв. Тэд дуртайяа Америкийн “Тайваниар Хятадыг засах” шатар болон бооцоо болж, иргэдийн хөлс цусаараа авчирсан мөнгөөр өөрийгөө “хамгаалах төлбөр” төлж, Америкийн зэвсгийн урт хугацааны захиалгыг “баталж” байсан ч харин Тайваний аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй юм. Үүнд, бид Тайваний эрх баригчдад албан ёсоор мэдэгдэх нь, бооцоогоо гаднын хүчний бие дээр тавих бол итгэж болшгүй, гаднын хүчинд түшиглэж, эсэргүүцэлдэх үйл ажиллагааг даамжруулах аливаа үйлдэл цөм эцэстээ өөрөө хор амсах нь зайлшгүй юм.

Өнөөдрийн хятад орон улсыг салган буутаргах түүхийн гунигт жүжгийг дахин тоглохыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Тайваний эрх баригчид “Гаднын хүчинд түшиглэн өөрийгөө товойлгох” нь гарах зам огт үгүй, Америкийн “Тайваниар Хятадыг засах” нь ч талаар болно. Бид үндэсний бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг эрс хамгаалж, Тайваний тэнгисийн бүсийн энх тайван тогтвортой байдлыг эрс хамгаалж, “Тайванийг тусгаарлан” бусниулах хүчний ямарваа хэлбэр, ямарваа нэрээр Тайванийг Хятадаас салган тусгаарлуулахыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Нэг Хятад зарчимтай өрсөлдөх аливаа үйлдэл цөм бүтэшгүй, талаар болох нь зайлшгүй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124740565