“Гурван морин дэрэг” Хятад Монголын харилцааг нисэх мэт түргэн урагшлуулав
2019-07-10 16:27:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ Тусгай сурвалжлага: “Гурван морин тэрэг” Хятад Монголын харилцааг нисэх мэт түргэн урагшлуулав--БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминг сурвалжилсан нь \Синьхуа агентлагийн сурвалжлагч Урьхан\

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин саяхан Синьхуа агентлагийн тусгай сурвалжлагыг хүлээхдээ 2014 онд Хятад Монгол стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа байгуулснаас хойш улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо гэсэн энэ “Гурван морин тэрэг” Хятад Монголын харилцааг нисэх мэт түргэн урагшлуулж байна гэжээ.

Шин Хаймин хэлэхдээ, хоёр талын дээд хэмжээний харилцаа олширч, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна. Эдгээр харилцаагаар дамжин, хоёр тал стратегийн ойлголцлоо нэмэгүүлж, ялангуяа Монголын тал зарим томоохон асуудал дээр Хятадын талын голлох ашиг болон томоохон анхаарлыг хүндэтгэх болно гэж илэрхийлсэн нь хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, Хятад Монголын харилцааны урт хугацаагаар эрүүл тогтвортой хөгжихөд бат суурь тавьж өгсөн байна гэжээ.

Тэрээр хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тухай хэлэхдээ, Хятад Монгол хоёр тал чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г ахилулах ажлыг түргэтгэж байна. Өнгөрсөн сард, хоёр тал Хятад Монголын Эрээн хот--Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн засгийн газар хоорондын хэлэцээрт албан ёсоор гарын үсэг зурав. Уг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулагдсанаар эдийн засгийн чухал хүчин зүйлийн идэвхтэй гүйлгээг ихээхэн ахиулж, хоёр орны давуу талаа харилцан нөхвөрлөхийг биелүүлэх болно гэжээ.

Тэр хэлэхдээ, Монголын тал “Нэг бүс-Нэг зам”-ын байгуулалтад хамтаар орлцохыг идэвхтэй дэмжиж, “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгатай стратегийн уялдаатай болгох ажлыг хоёр тал түргэтгэж байгаа. Хятад улс олон жил дараалан Монгол Улсын нэгдүгээр том худалдааны түнш, хамгийн чухал хөрөнгө оруулагч орон болон тусламж үзүүлэгч орон болсоор ирсэн. Хятад Монголын Засгийн газар хоорондын эдийн засаг худалдаа шинжлэх ухаан технологийн комисс, Эрчим хүчийг харилцан нөхвөрлөж харилцан нэвтрүүлэх хамтын ажиллагааны комисс, Хятад Монголын ЭКСПО зэрэг механизмын ажиллагаа хэвийн байж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ болон чанарыг дээшлүүлсэн байна гэв.

Хүмүүнлэгийн солилцооны талаар тэрээр хэлэхдээ, Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтын комисс хэвийн ажиллаж, механизмын бүтээн байгуулалт тасралтгүй боловсронгуй болж, хоёр орны ард түмний харилцан ойлгож, хоёр талын найрамдлыг ахиулах чухал индэр болов. Бүлэг бүлэг Хятадын шилдэг кино телевиз жүжгийн орчуулгын бүтээл Монголын дэлгэцнээ тавигдаж, Монгол Улсын ард түмний хүрээллийг олж байна. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Күнзийн дээд сургуулийн ажиллагаа урагштай байж, улам олон сургууль хятад хэлний төв байгуулж, улам олон Монголын хүүхэд залуучууд хятад хэл сурч, Хятадыг ойлгохоор зориг шуудаж байна. Хятадын дөрвөн нэрт бүтээлээр төлөөлүүлсэн Хятадын шилдэг уран зохиолын бүтээл Монгол Улсад дараалан орчуулагдан хэвлэгдэж, Хятадын шилдэг соёлыг дамжуулан дэлгэрүүлэх чухал төрөл болов. “Баясгалант цагаан сар”, “Хятадын соёл болон аялал жуулчлалын баяр” зэрэг арга хэмжээ хөөр хөгжөөнтэй өрнөж, Монголын ард түмний сайн үнэлэлтийг олж байна гэжээ.

Шин Хаймин хэлэхдээ, өнөө жил Хятад Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр тал “Хятад Монголын найрамдалт хамтын ажиллагааны харилцааны хэлэлцээр”-т нэмэлт өөрчлөлт оруулсан 25 жилийн ой, мөн ч Хятад Монгол стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байгаа нь хоёр талын харилцааны чухал цаг хугацааны зангилаа цэг мөн. Үүгээр боломж болгож, Хятад Монголын харилцаа улам өргөжиж, улам гэгээн саруул болж, нэн сайн сайхан ирээдүйтэй болно гэдэгт итгэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735224