ГХЯ: Америк Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө даруй түргэн хүчингүй болгохыг хүсэмжлэв
2019-07-10 16:27:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сиьнхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Суравалжлагч Жү Чао\ Америкийн тал Тайваньд зэвсэг тоноглол борлуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан, ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 9-ний өдөр хэлэхдээ, Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, Америкийн талтай чанга хатуу хэлэлцээр хийж, Америк Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө даруй түргэн хүчингүй болгохыг хүсэмжилсэн байна гэжээ.

Мэдээлснээр, Америкийн Батлан хамгаалах яамны Аюулгүй байдал хамтын ажиллагааны газар Америкийн конгресст Тайваньд 2.22 тэрбум ам.долларын зэвсэг тоноглол нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв. Үүнд М1А2 танк, агаараас хамгаалах пуужин зэргийг оролцуулна.

Ээлжит хэвлэлийн бага хурал дээр Гэн Шуан хэлэхдээ, Америкийн тал Тайваньд зэвсэг нийлүүлж байгаа нь олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн шалгуурыг зөрчиж, нэг Хятад зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэглийн заалтыг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг хохируулсан байна. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, Америкийн талтай хатуу чанга хэлэлцээр хийж байгаа гэжээ.

Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг мөн. Ямар ч хүн Хятадын Засгийн газар болон ард түмний үндэсний бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, гаднын оролцоог эсэргүүцэх эрс бат зоргийг басаж үл болно. Хятадын тал нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван албан мэдэгдлийн заалтыг мөрдөж, Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө даруй түргэн хүчингүй болгож, Америкийн цэргийн Тайваний холбоог зогсоож, Хятад Америкийн харилцаа болон Тайвань тэнгэсийн энх тайван аюулгүй байдалд улам хохирол учруулахаас зайлсхийх хэрэгтэй гэж Америкийн талд хүсэмжлэв гэж Гэн Шуан хэлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735208