Хятадын кино телевиз жүжиг Монголын үзэгчдийн таашаалыг ихэд олж байна
2019-07-10 15:03:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын 6-р сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ: Хятадын кино телевиз жүжиг Монголын үзэгчдийн таашаалыг ихэд олж байна \Синьхуа Агентлагийн сурвалжлагч Юй Жя, Хурьхан\

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын кино телевиз жүжгийг монгол хэлээр орчуулах төвийн үйлдвэрлэлийн тасагт 26 настай монгол охин Намдарь Хятадын олон ангит телевиз "Эргэлжээт хайр"-ыг шамдан орчуулж бий. Тэрээр жүжигчдийн хятад хэл дээрх жүжгийн үгийг уран уншингаа монгол хэлээр жүжгийн үгийг бичиж байв.

"Миний оролцсон хятадын кино, телевиз жүжгийн орчуулгын тоо 24 хүрсэн бөгөөд үүндээ би үнэхээр сэтгэл дүүрэн байгаа", "Миний ажлын улмаас манай нэн олон ахан дүүс Хятадтай нэн дотно ойртох боломжийг олгосондоо би илүү их бахардаг юм" гэж тэрээр хэлэв.

Зургаан настайгаасаа хятад хэлийг сурч эхэлсэн Намдарь урьд нь Бээжингийн Гадаад хэлний хоёрдугаар дээд сургуульд суралцаж байсан бөгөөд төгссөнийхөө дараа эх орондоо буцаж нийслэл Улаанбаатар хотод ажиллаж, кино болон телевиз жүжгийн орчуулгын төвийн мэрэгжлийн орчуулагч болсон билээ.

"Сүүлийн жилүүдэд Хятадын кино, телевиз жүжгийн орчуулгууд илүү олон хийгдэж байгаа бөгөөд үзэгчидийн цар хүрээ ч улам бүр өргөжиж байна" гэж тэрээр хэлжээ. Түүний ажиллаж байх байгууллага нь Хятадын маш олон кино, телевиз жүжгүүдийг орчуулсан бөгөөд сурталчилж дэлгэрүүлсэн юм .

2014 оноос эхлэн радио, кино, телевиз жүжгүүд нь Хятад Монгол хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааны чухал хэсэг болсон бөгөөд 2014 оноос эхлэн 5 жилийн хугацаанд Хятадын тал нь хятадын 25 шилдэг кино, телевиз жүжгийн бүтээлийг Монголын талд үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн бөгөөд мөн "Торгоны замын хүрээнд кино, телевиз жүжгийн солилцоо ба хамтын ажиллагааны инженер" зэрэг төслүүдийн дэмжлэгээр монгол хэл дээр орчуулж, Монголын олон телевизийн төвүүд нэвтрүүлсэн байна.

Хятадын кино, телевиз жүжгийг монгол хэлээр орчуулах төвийн тэргүүн Уулын хэлснээр БНХАУ-ын Өвөр Монголын радио телевизийн төвийн монгол хэлний одон телевизийн суваг нь 2015 онд Улаанбаатар хотод орчуулан үйлдвэрлэх газраа байгуулсан бөгөөд мөн 2016 онд орчуулгын төв болгон өргөтгөн байгуулав. Өнөөгийн байдлаар 36 телевиз жүжиг буюу 1603 анги Хятадын шилдэг телеви жүжиг болон 4 киног амжилттай орчуулан үйлдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 30 телевиз жүжиг буюу 1346 анги телевизийн цуврал болон 2 киног дэлгэцнээ гаргасан аж.

Улаанбаатар Tөв телевизийн 2016 оны хүлээн авч үзсэн тоо үзүүлэлтээс үзэхэд, "Том эр", "Галтай, мөстөй залуу нас", "Аав ээжийн янаг дурлал" зэрэг Хятадын орчуулан үйлдвэрлэсэн телевиз жүжгийг хүлээн авч үзгсэд давхардсан тоогоор 100,000 хүнээс давсан бөгөөд үүнд "Том эр"-ийг хүлээн авч үзэгсэд давхардсан тоогоор 550,000 хүнд хүрч, Монгол дахь гадаадын кино, телевиз жүжигийг хүлээн авч үзсэн шинэ дээд амжилтыг тогтоов. Статистикийн мэдээгээр Хятадын кино, телевиз жүжгийн Монголын зах зээлд эзлэх хувь нь 2014 онд 7% хувиас бага байсан бол өнөөгийн байдлаар 20% гаруй хувиар өссөн байна.

БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй хэлэхдээ Хятадын кино, телевиз жүжгүүд нь эерэг энергийг шингээж, хүн чанарын сайн сайхан талыг харуулж, мөн ч үй олон энгийн монголчуудын хувьд Хятадыг ойлгох чухал суваг болсон бөгөөд Хятад Монгол хоёр орны хоорондын найрсаг солилцоонд аятай орчныг бий болгоход дэмжлэг болсон юм гэжээ.

Хятадын кино, телевиз жүжгийн үйл явдал нь үнэн бодит амьдралд нийцэх бөгөөд цаанаа маш их амьдралын гүн ухааны агууламжтай тул Монголын үзэгчдийн нэн их дур бахархлыг татав. Телевиз жүжгийн "Харилцан дурлалцасан арван жил нь нийгмийн босгыг дөнгөж алхан ороод байгаа надтай адилхан залуучуудын үзэхэд илүү тохиромжтой юм" гэж Улаанбаатар хотын нэгэн компанид ажилладаг Бигүүн гэдэг залуу хэлсэн бөгөөд "Хятадын кино, телевиз жүжгийн бүтээлүүд нь гэр бүлийн харилцаанд онцгой анхааралаа хандуулдаг нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм" гэж тэрээр хэлжээ.

"Телевизийн төв нь байнга үзэгчдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авдаг бөгөөд олонх үзэгч Хятадын телевиз жүжгийг үзэж сонирхохыг хүсдэг" гэж Монголын Улаанбаатар телевизийн төвийн орлогч захирал Баяр хэлсэн бөгөөд тэрээр "Манай эрхэлж байгаа гурван суваг нь идэвхтэйгээр орчуулан үйлдвэрлэх төвтэй холбогдож, Хятадын телевиз жүжгийг нэвтрүүлдэг бөгөөд энэ ажил минь маш их ач холбогдол өгч байгаа" гэж хэлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124734644