Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагын хайр халамжийн төсөл Монгол Улсын хэдэн мянган гэр бүлийг дулаацуулж байна
2019-07-10 14:54:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын 6-р сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ Мэдээлэл: Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагын хайр халамжийн төсөл Монгол Улсын хэдэн мянган гэр бүлийг дулаацуулж байна \Синьхуа агентлагийн сурвалжлагч Урьхан\

Монгол Улсын охин Нандин саяхан эцгээ даган Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв хэсэгт байрлах Хятад Монголын соёл боловсрол болон нийгмийн хөгжлийн сангийн оффицид ирж, хятадаар уншсан шүлгийн дискээ тусгайлан хүргэж талархаж байгаагаа илтгэв.

“Ах эгч нарын тусалсанд баярлаж байна!” гэж Нандин хятадаар уг сангийн хүлээн авсан ажилтанд хэлээд ирээдүйд миний хамгийн их хүсэл бол Хятадад очиж суралцах явдал мөн гэжээ.

Уг сангийн онцгой тэтгэлгийг олсноос Нандины хятад хэл сурах зардлын дарамтыг бууруулсан байна гэж түүний эцэг нь хэлэв. Сангийн туслалцаагаар охин минь бас Хятадын сонгодог бүтээлийн уншлагын уралдаан, үндэстний бүжгийн уралдаанд оролцсон юм.

Сангийн ажилтны эргэцүүлэн ярьснаар, 2015 оны хавар, Нандин сангаас зохион байгуулсан хятад хэл суралцах тэтгэлгийн шалгалтад оролцож байгаад шалгалтын дунд гэнэт уйлсанд шалгагч болон сангийн сайн дуртан тэр доор нь түүнийг шалгалтын талбайгаас дагуулж гараад учир шалтгааныг асуусан байна.

Уг нь Нандиныг бага сургуульд анх орсон тэр жил ээж нь нас барж, аав нь ганцаараа түүнийг болон хоёр дүүг нь асран тэжээж байв. Нандиныг том болсны дараа нэн сайн ажиллах боломж олгохын төлөө эцэг нь аль байдгаараа чармайж түүнийг нэн сайн хятад хэлний сургуульд суралцуулсан байна. Нандин энэ удаагийн шалгалтад сайн шалгаж тэтгэлэг олж, гэр бүлийн дарамтыг хөнгөлөх хүсэлтэй байсан хэдий ч түүний хятад хэл сурсан хугацаа хэтэрхий богино, шалгалтын зарим сэдвийг хариулж чадахгүй сандрахдаа уйлчихсан байжээ. Нандины шалгалтын дүн тэтгэлэг олох хэмжээнд хүрээгүй ч сангаас түүнд онцгой тэтгэлэг олгосон байлаа.

Нандины үлгэр бол Хятад Монголын соёл боловсрол болон нийгмийн хөгжлийн сангийн Монгол Улсад хэрэгжүүлсэн хайр халамжийн төслийн нэг хураангуйлал болно.

Энэхүү санг Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Монголд байгаа Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага болон хайр халамжийн байгууллагатай хамтран байгуулсан юм. 2018 оны эцэс болоход, сангийн гишүүн 100 гаруй болж, нийтийн асрамжийн төсөл 110 гаруй хэрэгжүүлж, Монгол Улсын 5000 гаруй гэр бүл шууд эдгээр нийтийн асрамжийн төслөөс ашиг хүртсэн байна.

Танилцуулснаар, сангаас жил бүр тухайн газрын 230 гаруй их, дунд, бага сургуулийн сурагчдад сурлагын тэтгэлэг, тусламжийн мөнгө олгож, тэдний сурлагыг дэмжиж байна. Сан нь бас гишүүдээ идэвхтэй дэмжиж, олон хэлбэрийн зориулалтын хандивын ажиллагаа өрнүүлдэг, тухайлбал тухайн газрын хүүхдийн хавдрын эмнэлэгт хандивлаж тоног төхөөрөмж худалдан авахад туслах, тухайн газрын сургуульд хандивлаж сургалт болон спортын хэрэгсэл худалдан авах, зарим малжих нутагт хандивлаж гамшгаас сэргийлэх гал унтраахад хэрэглэх тэжээл өвс болон дэд бүтцийн барилга байгууламжийг сайжруулах мөнгө хандивласан зэрэг болно.

Улаанбаатарын өвөл урт, агаарын температур доор байдаг. 2013 онд, сангаас “Өвлийн дулаалгын ажиллагаа” хэмээх тогтмол хугацаат хандивлах төсөл хэрэгжүүлж, өнөөг хүртэл 6 жил дараалан ядуу хүндрэлтэй оршин суугчдад будаа, гурил, ургамлын тос, чихэр зэрэг үндсэн хэрэглээний зүйл тарааж өгчээ.

2014 оны 12-р сард, сангаас дунд бага сургуулийн “Өвлийн дулаалгын тусгай ажиллагаа” хэрэгжүүлж, Улаанбаатарын амьдрал хүндрэлтэй гэр бүлийн хүүхдэд өдөн куртк хандивлаж, 3000 гаруй хүүхдийг хамруулжээ. Сангийн ажилтад сурвалжлагчид хэлснээр, өвлийн улиралд тэдгээр хүүхдүүд өдөн курткаа өмсөн Улаанбаатарын гудамжаар явахыг хараад дотор маань дулаацаж амжилтад хүрсэн сэтгэгдэл ордог гэж байлаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124734638