Америк Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ
2019-07-10 11:27:14 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Америкийн төрийн департамент саяхан Тайваньд 2 тэрбум 220 сая ам долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг баталсантай холбогдуулж, Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний ажил эрхэлсэн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Ма Шяогуан 9-нд хэлэхдээ, “энэхүү асуудлаар ГХЯ нэгэнт засгийн газрын байр суурийг илэрхийлсэн. Энэ бол Америкийн тал Хятад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож буй юм. Америкйин энэхүү үйлдэл Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг ноцтой эвдэх болно. Үүнийг бид эрс эсэргүүцнэ. Түүнчлэн өөрийн үг яриа, үйлдлээ сайтар хянаж, өргөсөн чулуугаа өөрийнхөө хөл дээр унагахгүй байхыг Ардчилсан Прогрессив намд чанга хатуугаар сануулж байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124734138