Монголын сэтгүүлчид Хятадад айлчилж байна
2019-07-10 11:27:10 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албаны урилгаар Монголын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ш.Төмөрбаатараар ахлуулсан МҮОНРТ, МОНЦАМЭ, Монголын мэдээллийн сайт зэрэг гол гол хэвлэл мэдээллийн байгууллагын 45 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй айлчлалын хэсэг 7-р сарын 8-нд Бээжинд хүрэлцэн ирж, БНХАУ-д хийх 7 хоногийн айлчлалаа эхлүүлэв.

“БНХАУ байгуулагдсан 70 жилийн ололт амжилт” сэдвийн хүрээнд болох тус айлчлалаар Бээжин хот, Ганьсү, Юньнань мужийн 70 жилийн турших ололт амжилт, хөдөө орон нутгийн хөгжил өөрчлөлттэй танилцах болно.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8-р сард Монголд айлчлах үеэр 5 жилийн хугацаанд Монгол улсын 250 сэтгүүлчийг урьж айлчлуулахаар шийдсэн юм. Үүний хүрээнд жил бүр 50 сэтгүүлч Хятадад айлчилж, Хятадын хөгжил дэвшилтэй танилцаж иржээ. Энэ нь тус хөтөлбөрийн хүрээнд явагдах эцсийн айлчлал болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124734129