ГХЯ: Хятад Латин Америкийн харилцаанд Америкийн тал оргүй газар овоо босгохгүй байrж объектив хандахыг хүсэмжлэв
2019-07-09 16:22:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Вэнь Шинь\ Америкийн албан хаагчдын Хятад Латин Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд чиглүүлэн хэлсэн баримтгүй балай ярианд зориулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 8-ны өдөр илэрхийлэхдээ, Латин Америкийн улсууд өөрөө өөрийнхөө ашиг сонирхол болон аюулгүй байдлаа хамгийн их анхаарч байдаг, АНУ санаа зовсны хэрэг алга гэжээ.

Тухайн өдрийн Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, зарим сурвалжлагч асуусан нь: энэ жилийн 3-р сард, Жүншин компани болон Аргентины Хухуй мужтай худалдааны гэрээ байгуулж, тухайн мужид камер, хяналтын төв, онцгой байдлыг аргацаах үйлчилгээ болон цахилгаан холбооны дэд бүтэц хангахаар тохиролцов. Ойрын өдөр, АНУ-ын албан хаагчид нэг албан мэдэгдэлдээ Америкийн тал дээрх төслийг анхаарч байна, Хятад улс тоо баримтын дэмжлэгийг цуглуулан ашиглаж дураараа хянан удирдаж байх бөгөөд эсэргүүцэгчийг дуугүй бай гэж байна гэжээ. Цагаан ордны албан хаагч хэлэхдээ, Хятадын тал технологи тоног төхөөөрмж болон үйлчилгээ экспортолж Латин Америкт “Хятад маягийн дарангуйлал” явуулж байна гэсэн. Үүнийг Хятадын тал яаж үзэх вэ?

“Америкийн талын үг яриа үйлдэл нь өчүүхэн ч ёсгүй, мөн огт хариуцлагагүй” гэж Гэн Шуан хэлэв.

Тэрээр хэлэхдээ, нэгдүгээрт, орчин үеийн шинжлэх ухаан технологийн бүтээгдэхүүнийг ашиглаж нийгмийн засаглалын түвшнийг дээшлүүлэх бол олон улсын нийгмийн нийтээрээ хэрэглэж байгаа арга мөн. Видео хяналтын системийг Америк хэрэглэж болж байхад Аргентин ч хэрэглэж болно, өөр санаа өвөрлөн улс төржүүлэх хэрэггүй. Хятадын аж ахуйн нэгж Аргентин зэрэг улстай хамтын ажиллагаа өрнүүлж, тэдэнд туслан хэв журмыг сахихыг сайжруулж, хотын удирдлагын түвшнийг нь дээшлүүлж, тухайн газрын нийгмийн хүрээллийг олж байгаа.

Хоёрдугаарт, Хятадын тал Хятадын аж ахуйн нэгжийг хилийн чанадад хамтын ажиллагаа өрнүүлэхдээ тухайн газрын хууль тогтоомжийг журамлаж ажиллахыг шаардсаар ирсэн. Америкийн зарим хүн Хятадын тоног төхөөрөмж, технологи Латин Америкийн улсуудын аюулгүй байдлыг сүрдүүлж байна гэж хэлдэг боловч тэр нь итгүүлэх хүчинтэй гэрч баримт ерөөс байхгүй, дураараа таамагласан суурин дээр гарсан үг яриа бол шал дэмий.

Гуравдугаарт, нэг хугацааны турш, Америкийн зарим хүмүүс Хятад Латин Америкийн харилцааг дур мэдэн гүтгэж, өдөөн хутгаж байна, Хятадын тал үүнд дургүйцэж байгаагаа эрс хатуу илэрхийлэв. “Латин Америкийн улсууд өөрөө өөрийнхөө ашиг сонирхол болон аюулгүй байдлаа хамгийн их анхаарч байдаг, АНУ санаа зовсны хэрэггүй. Хятад Латин Америкийн харилцаанд Америкийн тал оргүй газар овоо босгохгүй байж объектив хандаж, Латин Америкийн бүс нутгийн хөгжилд ашигтай зүйл хийхийг хүсэмжилж байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124729692