Хонконгийн үйл хэрэгт оролцоо хийхгүй байхыг шаардав
2019-07-02 15:16:33 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

энэ сарын 1-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Их Британийн тал байр сууриа зөв тогтоож, Хонконгийн үйл хэрэгт ямарваа оролцоо хийхээ больж, Хонконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдалд илүү ашигтай ажил хийхийг Хятадын тал сануулж байна гэжээ.

Мэдээлснээр, Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант мэдэгдэл хийж, Хонконгийн үйл хэргийн талаар Их Британи үргэлжлэн нягт анхаарал хандуулах болно, сүүлийн үе Хонконгт болсон эсэргүүцлийн арга хэмжээ нь Хонконг эх оронтойгоо нэгдсэн ойн үеэр, “Хятад Их Британийн хамтарсан мэдэгдэл”-д өгсөн амлалтаа Их Британийн засгийн газар дахин бататгахад нь илүү чухал болж байна гэжээ. Үүнд холбогдуулан Гэн Шуан: “Хятад Их Британийн хамтарсан мэдэгдэл” түүхээс үлдсэн Хонконгийн асуудлыг зохицуулсан, эх оронтойгоо нэгдэн, шилжилтийн үе дуусахын хирээр, “Хамтарсан мэдэгдэл”-д тогтоосон Их Британийн талын холбогдох эрх мэдэл, үүрэг хариуцлагыг бүрэн хэрэгжүүлж дуусгасан гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124699173