“Хуавэй” компанид АНУ дарамт үзүүлж болохгүй гэж Латин Америкийн орнууд үзэж байна
2019-06-18 17:25:34 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Яо, Чэнь Инь\ Бразилын иргэн Луйз Александр Гарсиа аль эрт 1998 оноос эхлэн “Хуавэй” компанийн холбооны хэрэгслийг худалдан авч, Бразил дахь тус компанийн анхны хэрэглэгчдийн нэг болж байв. Хорь гаруй жилийн дараа АНУ-ын Засгийн газар “Хуавэй” компанид дарамт үзүүлж байгаад Бразилын Цахилгаан холбооны тэргүүлэгчийн албан тушаалтай тэрээр АНУ-ын үйлдлийг эрс эсэргүүцэж, “Хуавэй”-н технологи болон үйлчилгээнд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гарсиа тус брендэд итгэлтэй байгаа нь Латин Америкийн олон улс орны хэрэглэгчид болон операторуудыг төлөөлж байна. Тэд АНУ “Хуавэй” компанийг “битүүмжилж” байгааг эсэргүүцэн, тэдний хамгийн шинэ бүтээгдэхүүн болон технологийг биечлэн мэдрэхийг хүсэн хүлээж, операторууд “Хуавэй” компанитай хамтран ажиллаж 5G сүлжээ байгуулахыг хүлээж байгаа аж.

Хуавэйн 5G технологийн дэмжлэгтэйгээр сүүлийн өдрүүдэд Аргентины газрын теннисний тамирчин Давид Налбандян, Гильермо Кория нар 14 жилийн дараа дахин уулзаж, өөрийн орны үзэгчдэд анх удаа 5G виртуал газрын теннисний тэмцээн үзэж сонирхох боломжийг олгосон байна.

Мексикийн оюутан Луйз Эрнандес ч Хуавэйн тоног төхөөрөмжийг “Маш гоё” хэмээн үзэж байгаагаа хэлсний зэрэгцээ ялангуяа гар утасны дизайн нь хэрэглэгчдэд маш ээлтэй гэсэн юм. Эрнандес ярилцлага өгөх зуураа Мексикийн нийслэлийн нэг зоогийн газраас мексик иргэдийн амтархан иддэг шарсан махтай бинг үнэгүйгээр авч байв. Энэхүү бингийн зоогийн газар харилцааны мэдээлэл дээр түшиглэн борлуулалтын менежмент явуулснаар “Хуавэй” гар утасны хэрэглэгчид тус зоогийн газарт зохих худалдаа хийж, түүний дараагаар гар утсаараа нэг ширхэг шарсан махтай бин үнэгүй авч болдог болжээ. Иймд зоогийн газрын эзэн АНУ “Хуавэй” компанийг битүүмжилж байгаад эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

“Бид өдөр бүр бин идэж байгаатай адил өдөр бүр “Хуавэй” брендийг ашиглан интернэтэд холбогдож, утсаар ярих нь чухал байна” гэж Эрнандес ярьсан юм.

Найдвартай үйлчилгээ, тэргүүний технологи, боломжийн үнэ бүхий “Хуавэй” гар утас нь Латин Америкийн хэрэглэгчдэд таалагдсан бөгөөд тус бүс нутгийн цахилгаан холбооныхны таашаалыг ихэд олоод байна.

Гарсиа бас цахилгаан холбооны компани ажиллуулдаг. Түүний бодлоор “Хуавэй” нь Бразил төдийгүй дэлхийн мэдээлэл холбооны технологийн хөгжилд суурь шинжтэй болж байна. “Хуавэй” бренд нь Бразилын цахилгаан холбооны хөгжилд маш их хувь нэмэр оруулсан. Мөн дэлхийн хэмжээнд мэдээлэл холбооны өөрийн өртгийг бууруулсаны зэрэгцээ цахилгаан холбооны ажил төрлийн бүтээмжийг дээшлүүлсэн” гэж Гарсиа ярив.

“Хуавэй” нь 5G технологийн салбарт тэргүүлж буй нь Латин Америкийн цахилгаан холбооны операторуудын хоорондох хамтын ажиллагаанд шинэ боломж олгов.

Аргентины Цахилгаан холбооны компани TELECOM-ын ахлах Карлос Мортини хэлэхдээ, “Америкийн талын хорио нь манай компани болон Хуавэйн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд нөлөөлж чадахгүй. Учир нь бид 5G-ийн технологийн инновацийг бие даан биелүүлэх боломжгүй. Иймээс бид “Хуавэй” компанитай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэлээ.

Латин Америкийн зарим улсуудын улс төрийн чухал хүмүүс болон эрдэмтэд ч АНУ-ын жанжлах ажиллагаанд “Болохгүй” гэсэн хариу өгч байна. Бразилын дэд ерөнхийлөгч Моран саяхан Бразилын сурвалжлагчид хариулахдаа, “Бразил улс нь “Хуавэй”-д ямар ч хязгаарлалт тавиагүй. “Хуавэй” бренд бол дэлхийд 5G технологийг ашигласан цөөн хэдэн компанийн нэг. Бразилын цахилгаан холбооны салбарын хөгжил буурай болохоор энэхүү технологи бидэнд шаардлагатай” гэжээ.

Перугийн оюуны өмчийн мэргэжилтэн Цесар Алтамогийн үзэхээр, АНУ “Хуавэй” компаний бүтээгдэхүүнийг битүүмжилж байгаа нь чөлөөт худалдаа болон технологийн хамтын ажиллагааны зарчмыг зөрчиж байна. “Дэлхийн дэвшилтэт технологит хувь нэмрээ оруулж байгаа компанид дарамт үзүүлж байгаа нь нэг зүйлийн маш бүтэлгүй хэрэг мөн” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124639309