“Дөрвөн үлгэр жишээ” нь ШХАБ-ын алхааг тогтуун бөгөөд алс ирээдүйтэй болгов
2019-06-18 10:58:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дэн Хао Хятадын ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 14-нд Бишкек хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Дээд хэмжээний хурал дээр Ши Жиньпин дарга илтгэл тавьж, ШХАБ-ыг эв нэгдэлтэй харилцан итгэлцсэн, аюулыг хамтаар хариуцсан, харилцан ашигтай хамтаар хожсон, туршлагаасаа харилцан солилцсон үлгэр жишээ болгох тухайд санал дэвшүүлж, ШХАБ-ын хувь заяаны цогц нэгдлийг хамтаар цогцлоох зорилт болон үүргийг улам тодорхой болгож, ШХАБ-ын ирээдүйн төлөвлөгөөг боловсруулж, ШХАБ-ын хүрээний хүмүүсийн мөрөөдөл болсон шинэ гарааг эхлүүллээ.

“Дөрвөн үлгэр жишээ” нь ШХАБ-ын алс ирээдүйд хувь нэмрээ оруулжээ. Чиндаогийн дээд хэмжээний уулзалтаас Бишкекийн дээд хэмжээний уулзалт хүртэл дэлхий дахин нэгэн шинэ ээлжийн хөгжлийн өөрчлөлт шинэчлэлтийн их зохицуулалттай тулгарч, дэлхийн улсуудын харилцан хамтрах, харилцан орших нь өдөр ирэхүйеэ гүнзгийрч, хүн төрөлхтний нийгэмд нэг талт үзэл газар авах, уламжлалт болон уламжлалт бус аюул занал холилдсон зэрэг олон сорилт тулгараад байна. Зуун жилд тохиогоогүй том өөрчлөлтийг хэрхэн товихнуулах нь өнөөгийн олон улсын нийгмийн зайлж гарахуйяа бэрх хатуу шалгалт болоод буй. Ийм байдал дор Ши Жиньпин дарга ШХАБ-д тулгуурлан дэлхий ертөнцийг баримжаалж, ШХАБ-ын хувь заяаны хамтын цогцыг алсаас харан “Дөрвөн үлгэр жишээ”-г дурдан гаргасан нь шинэ нөхцөл байдал дахь ШХАБ-ын алс ирээдүйг тодорхой болгоход Хятадын шинэ оюун санаа болон Хятадын шинэ төслийг оруулсан байна.

“Дөрвөн үлгэр жишээ” нь цаг үе дэх ШХАБ-ын хөгжлийн зайлшгүй шаардлага. “Шанхайн таван улс”-ын механизмаас ШХАБ байгуулагдах хүртэлх хугацаанд эхний 6 үүсгэн байгуулагч улс байснаа 8 гишүүн улс болж, 4 ажиглагч улсаас 6 ажиглагч түнш улс бүхий том гэр бүл болов. ШХАБ тасралтгүй хөгжин тэлж, улс хоорондын харилцааны шинэ бүтцийг байгуулж, бүс нутаг болон даян дэлхийг засаглах шинэ зам мөрийг нээж өгөв. Орчин цагийн даян дэлхийн байдал ээдрээ будлиантай байгаа тул ШХАБ олон улсын үүрэг хариуцлагаа нэн сайн ухамсарлахыг цаг үе шаардаж байна.

“Дөрвөн үлгэр жишээ” бол ШХАБ-ын өөрийнх нь хөгжлийн дотоод шаардлага мөн. 18 жилийн ороо бусгаа он жилийг туулсан ШХАБ нь улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг, гадаад харилцаа, зохион байгуулах механизм зэрэг олон салбарт үлэмж үр өгөөжтэй байж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох шинэ цаг үе рүү орсон байна. Шинэ байдал, шинэ шаардлагын өмнө ШХАБ-ын өөрийн хөгжил нь ч хатуу чийрэг “бие бялдар”-ыг шаардаж, дотоод эрчээ хүчээ эрчимжүүлж, бүх талаар зэрэг зиндаагаа дээшлүүлэх хэрэгтэй болжээ. Яг ийм нөхцөл байдал дор “Дөрвөн үлгэр жишээ” цагийг даган бий болж, ШХАБ-ын хувь заяаны цогц нэгдлийг цогцлооход зүг чигийг нь зааж өгсөн байна.

“Дөрвөн үлгэр жишээ”-г биелүүлэхэд сэтгэлээ нэгтгэж, ажил хэрэгч байх хэрэгтэй. Ши Жиньпин дарга ШХАБ-ын хамтын ажиллагааны байдлыг гярхай ажиж, улсуудын эрэлт шаардлагыг мэдэж, ШХАБ-ын “Дөрвөн үлгэр жишээ”-г яаж биелүүлэх тухай олон арвин бодит санал дурдаж, Хятадын оюун ухаан болон хариуцлагыг гүйцэд харуулан, “дөрвөн үлгэр жишээ”-г хэрэгжүүлэхэд замыг зааж өгчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124638020