Сингапур дурсгалын мөнгөн тэмдэгт дээр Хятадын удирдагчдын зургийг хэвлэжээ
2019-06-12 17:04:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Сингапурын энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ жил тохиож буй гадаад худалдааны боомт нээсний 200 жилийн ойн хүрээнд Сингапурын банк санхүүгийн газраас дурсгалын 20-тын мөнгөн дэвсгэрт дээр Хятадын цагаачдын удирдагч Чэнь Жиягэн зэрэг хүмүүсийн зургийг хэвлэснээ зарлав.

Мөнгөн тэмдэгт дээр Сингапурын анхны ерөнхийлөгч, мөн Сингапурын нийгэмд асар их хувь нэмэр оруулсан найман хүний хөрөг зургийг хэвлэсэн байна. Үүнд Сингапурын Тереза эх гэгдэх Шүй Жэ, сурган хүмүүжүүлэгч Ван Хуйцин гэсэн хоёр эмэгтэй багтсан аж.

Чэнь Жиягэн нь амьдралынхаа туршид нийгмийн халамжийн салбарт ажиллаж, Зүүн өмнөд Ази, Хятадад хэд хэдэн сургууль байгуулж, 1919 онд Сингапурын хятадын цагаач нарын дунд сургуулийг байгуулсан нэгэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124614018