Хятад-Киргизстан 1992 онд дипломат харилцаа тогтоожээ
2019-06-12 17:04:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Киргизийн нийслэл Бишкек хотын гудамж /Синьхуа агентлагийн сурвалжлагч Би Шюян зураглав/

Бүгд Найрамдах Киргиз Улс (Киргизстан) нь Төв Азийн зүүн хойд хэсэгт оршдог далайд гарцгүй улс бөгөөд хойд, зүүн хойд талаараа Казахстан, өмнө талаараа Тажикстан, баруун өмнө талаараа Узбекстан, зүүн өмнөд, зүүн талаараа Хятад улстай хиллэдэг. 198.000 хавтгай дөрвөлжин км талбайтай, 6.4 сая хүн амтай.

Тус улс нь 80 гаруй үндэстэнтэй. Киргиз үндэстэн нийт хүн амын 72.8 хувийг, Узбекистан үндэстэн 14.5 хувийг, Орос үндэстэн нь 6.2 хувийг эзэлдэг. Албан ёсны хэл нь киргиз, орос хэл юм.

Киргизстан нь байгалийн баялаг ихтэй, ихэвчлэн алт, сурьма, вольфрам, цагаан тугалга, мөнгөн ус, уран, ховор металлын баялагтай юм. Сурьмагийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог ба тусгаар улсуудын холбоонд нэгдүгээрт ордог. Цагаан тугалга, мөнгөн усны нөөцөөрөө хоёрдугаарт, усан цахилгаан станцын нөөц нь тусгаар улсуудын холбоонд гуравт жагсдаг.

Чу мөрний хөндий дэх Киргизстаны нийслэл Бишкек нь эртний хот бөгөөд төв Азид алдартай хот юм.

Киргизстаны 2018 оны эдийн засгийн өсөлт нь уул уурхай, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарт түшиглэсэн байна. Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл, 2018 онд үйлдвэрлэлийн нийт өртөг нь ойролцоогоор 8.093 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 3.5 хувиар өсчээ.

Хятад, Киргизстан нь сайн хөрш. 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Хятад, Киргизстан улс дипломат харилцаа тогтоожээ. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтвортой үргэлжилж буй. 2002 оны 6 дугаар сард хоёр улс БНХАУ, Киргиз улс хооронд сайн хөршийн найрсаг харилцаа, нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. 2013 оны 9 дүгээр сард Хятад, Киргиз улс стратегийн түншлэл тогтоож, 2018 оны 6 дугаар сард хоёр тал стратегийн түншлэлийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Киргизстан нь " Нэг бүс-Нэг зам" санаачилгыг дэмжиж оролцсон анхны улсуудын нэг юм. Одоогийн байдлаар Хятад Киргизстаны худалдааны хамгийн том түнш болж, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124613694