Хятадын дотоод хэрэгт оролцох оролдлого амжилтад хүрэхгүй
2019-06-12 11:08:14 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарйн 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан, “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпeo Шиньжяны тухай үндсэн ойлголт дутмаг байна. Тэр жүжиглэхийн зэрэгцээ үнэн нүүр царайгаа харууллаа. Хятадын дотоод хэрэгт оролцох ямарваа оролдлого эцэстээ амжилтад хүрэхгүй гэдгийг Помпeoд сануулъя” гэлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпeo, “Хятадын Засгийн газар сая гаруй мусульманчуудыг "дахин боловсролын лагер"-т хорьж, урт хугацааны турш мусульманчуудын шашин шүтэх эрх чөлөөг хохироон, уйгар соёл ба исламын шашныг устгахаар оролдож байна гэжээ. Үүнтэй холбогдуулан Гэн Шуан мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, “Хятад, Америк гэлгүй бүгд "Зуу сонсохоор нэг үз" гэсэн үг бий. Шиньжяны тухай Помпeoгийн хуурамч үг яриа тус нутгийн тухай тэрээр үндсэн ойлголтгүй байгааг харуулж байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124611486