ГХЯ: Майк Пенпео Хятадтай холбоотой худал мэдэгдэл хийсэн нь Америкийн нийгэмд хохирол дагууллаа
2019-06-11 17:57:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ү Жялинь/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Пенпео Хятадын аж ахуйн нэгж мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өчигдөр хэлэхдээ, “Майк Пенпеогийн Хятадтай холбоотой худал мэдээлэл нь дэлхий дахинд муу муухай цуурхал тарааж, АНУ-ын олон улс дахь итгэл найдварыг унагасан. Түүний хэлсэн үгэнд үнэмших хүн огт байхгүй. Америкийн талын хүнд хавчлага дарамтад орсон ч Хятадын аж ахуйн нэгжүүдийн байдал муу биш байна” гэлээ.

Сэтгүүлчид, “ Хятадын аж ахуйн нэгж мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах чадваргүй. Хятадын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах нь Хятадын Засгийн газартай хамтран ажилласантай адил. “Хуавэй” компанийн мэдээллийн технологийг ашиглах юм бол нууц болон өгөгдлийн хамгаалалтаа алдах болно гэсэн байна. Үүнд Хятадын тал ямар хариу хэлэх бол” хэмээн асуухад хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан дээрх хариултыг өгсөн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124608936