АНУ-ын визний шинэ журам виз хүсэгчдэд сэтгэл зүйн дарамт үзүүлэх болно
2019-06-11 17:59:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

АНУ визийн шинэ журмаа тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болов.

Дипломат болон албан ёсны виз хүсэгчдээс бусад хүмүүс өнгөрсөн 5 жилийн хугацаанд олон нийтийн 20 сүлжээнд хэрэглэж байсан хувийн хаягаа мэдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд Хятадын олон нийтийн гол гол сүлжээг хамруулсан байна.

АНУ нь виз хүсэгчдээс нийгмийн харилцааны түүхээ мэдүүлэхийг шаардсан дэлхийн хамгийн анхны улс болж байгаа бөгөөд энэхүү шинэ зохицуулалт нь АНУ виз олгохоос татгалзах шинэ шалтгаан болж, виз хүсэгчдэд сэтгэл зүйн дарамт үзүүлэх болно. АНУ-ын виз олгох ажилтны сэтгэл зүйд таагүй үг хэллэг нийтэлснийхээ төлөө виз гарахгүй байх эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй юм. Энэ нь АНУ-ын ихэвчлэн номлодог үг хэлэх эрх чөлөөний эсрэг чиглэсэн үйлдэл болж байна.

Олон нийтийн ямар сүлжээ ашиглах нь тухайн хүний хувийн нууцлалтай холбоотой. Хэрэглэгчид хууль зөрчөөгүй тохиолдолд холбогдох мэдээллийг нууцладаг. Эдгээр хэрэглэгчдийн зарим нь нэг сүлжээнд өөр өөр нэрээр олон хаягтай байдаг. АНУ руу нэвтрэхийн тулд энэ бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох нь зарим хүмүүст хувийн нууцлалын эрхийг нь зөрчсөн тааламжгүй буюу аюулгүй байдлыг нь хөндсөн сэтгэгдлийг төрүүлж мэдэх юм. Мөн АНУ-ын Засгийн газар тэдгээр мэдээллийг ашиглахгүй гэсэн баталгаа алга байгаа юм.

АНУ нь нээлттэй бодлогынхоо ач тусаар дэлхий дахины авьяас чадвартнуудыг өөртөө татаж хүчирхэгжин хөгжсөн. Гэтэл өнөөдөр АНУ-ын Засгийн газар нь америкийн тулгуур түшиг болсон энэхүү үнэ цэнэтэй бодлогоо алдаж байна. АНУ-ын Засгийн газар өдгөө урт удаан жилийн турш хэвшсэн олон улсын ёс суртахууныг илт үгүйсгэж байна. Үүнийг АНУ болон дэлхий нийтийн хамтын эмгэнэл гэж хэлэхээс өөр аргагүй билээ.

АНУ бол хамгийн хөгжсөн улс бөгөөд мөн дэлхийн эдийн засаг, соёлын төв юм. Америкийн тал виз хүсэгчдэд нэн олон нийтлэг бэрхшээл учруулахын зэрэгцээ дэлхийн улс орнуудад буруу үлгэр жишээ үзүүлж, дэлхийн эв найрамдалд эсрэгээр нөлөөлөх болно. БНХАУ-аас Америкт очсон хүмүүс террорист ажиллагаанд оролцож байгааг хэзээ ч сонсож байгаагүй. Вашингтоны энэхүү шийдвэр өргөн хүрээтэй шүүмжлэл дагуулж байна. АНУ-ын тал энэ шийдвэрээ аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгах үүднээс гаргасан хэмээн онцолж байгаа ч үзүүлэх бодит үр нөлөөний цар хүрээ нь нэн илүү их байх болно гэж хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын гоморхол, бүр үзэн ядалтад хүргэдэг бодлогуудыг тасралтгүй нэвтрүүлсэн бөгөөд эдгээрийн үр дагавар нь АНУ-ын хилээр нэвтрэх цагаачдад хатуу хяналт шалгалтын дарамтыг нэмэгдүүлэх болно. Энэ бол эерэг эргэлт биш, нэн олон хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх тул энэ шийдвэрээ Вашингтоныхон эргэн харах шаардлагатай юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124608617