АНУ эдийн засаг, худалдааны маргаан үүсгэж байгаа нь бусдыг ч өөрийгөө ч хохироож байна
2019-06-10 17:36:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Синьхуа агентлагйин сурвалжлагч\

Сүүлийн үед АНУ-ын Засгийн газар эдийн засаг, худалдааны сөргөлдөөнийг өдөөж буй. Үүнийг нь олон улсын төрийн тэргүүнүүд АНУ нэг талт бодлогыг дагаж мөрдсөнөөр дэлхийн эдийн засагт хор хөнөөл дагуулах болно гэж санал нэгтэй үзэж байна.

Боснийн Герцеговинагийн тусгаар тогтнолын төлөөх нийгэм-ардчилсан намуудын дэд дарга Видович Марко хэлэхдээ, “АНУ-ын эдийн засаг, худалдааны сөргөлдөөн улам бүр эрчимжиж ширүүсвэл дэлхийн эдийн засгийн өсөлт ноцтой хохирол амсах болно” хэмээжээ. Марко Хятад, АНУ нь худалдааны сөргөлдөөнийг бүтээлчээр шийдэж чадна гэж найдаж байна. "Худалдааны дайнд ялагч гэж үгүй бөгөөд энхтайванч шийдлийг аль болохоор түргэн олох хэрэгтэй" гэж тэрээр ярьж байна.

Молдавын Коммунист намын үзэл суртлын нарийн бичгийн дарга Константин Остриси, “Сүүлийн хэдэн арван жилд дэлхийн эдийн засгийн тогтолцоо ололттой байж, бүх улс орны эдийн засаг, худалдааны хөгжилд дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр АНУ өөрийн ашиг сонирхолоосоо болж, энэхүү тогтолцооны үндэс суурийг сулруулан эвдэж, одоогийн загварыг устгаж байгаа мөртлөө өөр хувилбаргүй байна” гэж мэдэгдэв.

АНУ "эдийн засгийн давуу байр суур"-ийг бий болгохын тулд эдийн засаг, худалдааны сөргөлдөөнийг өдөөж буй. Энэ алхам нь зах зээлийн дүрмийг ноцтой зөрчсөн явдал бөгөөд АНУ нь дэлхийн эдийн засгийн хөгжилд хариуцлага хүлээхгүйгээ илэрхийлж байгаа бөгөөд энэ нь мөн АНУ-ын эдийн засгийн хөгжилд нөлөөлөх болно” гэж Остриси үзэж байна.

Палестины Фатах Ххувьсгалт хорооны гишүүн Бассам хэлэхдээ, “АНУ-ын өдөөсөн худалдааны сөргөлдөөн нь "эзэрхэг логик" бөгөөд худалдааны дайн Хятад болон АНУ хоёуланд нь хохирол учруулах болно” гэсэн байна.

\Сурвалжлагч: Ма Чи, оролцогч: Жан Шюжы, Линь Хүйфэнь, Чэнь Жинь, Ян Юаньань, Жао Рүй, Жөү Тяньюй\

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124604080