АНУ-ын эрдэмтэд цагаан ном эерэг мэдээлэл дамжуулж байна гэв
2019-06-05 17:32:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Нью Йоркийн энэ сарын 3-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ян Шюлүн Лю Янань\ АНУ-ын Хятад-АНУ-ын судагааны төвийн эрдэмтэн Сирабуд Гупта хэлэхдээ Хятад улсын сүүлийн өдрүүдэд нийтэлсэн “Хятад америкийн эдийн засаг худалдааны зөвшилцөөн дэх Хятадын байр суурийн тухай” цагаан номд Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээрт гарсан ахиц дэвшлийг тусгасан бөгөөд тулгарсан зөрөөнүүдийг харуулсан нь эерэг мэдээг гадаад ертөнц руу дамжуулсан юм.

Гутта хэлэхдээ, цагаан номд Хятадын гол үзэл бодлыг илэрхийлэхийн тулд хатуу мөртлөө хүлцэлтэй байв. Түүний үзэхээр, цагаан номд зөрчилдөөнийг улам хурцатгах биш, харин худалдааны зөрчилдөөнийг бууруулахыг зорьсон юм. Цагаан ном мөн гуравдагч этгээдэд Хятад болон АНУ эдийн засаг, худалдааны маргаан хэрхэн одоогийн байдалд хүрснийг тодорхой харуулжээ.

Тэрээр цааш хэлэхдээ, хэдийгээр хоёр талын эдийн засаг, худалдааны мөргөлдөөн тасралтгүй хурцдаж байгаа ч цагаан номд эерэг мэдээлэл дамжуулж, талууд бүтээлч, ирээдүйг харсан хандлагаар, чин сэтгэлээсээ, харилцан найр тавих үндсэн дээр хэлэлцээ хийх хэрэгтэй гэдэг санаа агуулж байна гэжээ.

Гуптагийн үзэхээр хэлэлцээр нь зарим хүндрэлтэй асуудлыг шийдэж чадсан, одоогоор хоёр талын зангилаа зөрчилдөөний нэг бол гэрээг хэрэгжүүлэх болон амлалтыг хэрэгжүүлэх явдал юм. Энэ асуудал Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээрт хягарлагдах төдийгүй. Өнгөрсөн онд тохиролцсон “АНУ-Мексик-Канадын хэлэлцээр”-т хөдөлмөрийн болон хүрээлэн буй орчны холбогдолтой заалтуудыг хэрэгжүүлэхэд ижил төстэй асуудал тулгарч байсан.

Асуудлын ээдрээ нь "АНУ тэргүүлэх" гэдэгт байгаа юм. Трампын Засгийн газар АНУ-ын үүрэг амлалтыг гуравдагч этгээдийн арбитрын механизмд хүлээслүүлэх дургүй боловч харин бусад улс орон амлалтаа биелүүлж байгаа эсэхийг хамаарахыг шаарддаг.

Хэрвээ АНУ-ын Засгийн газар хэлэлцээр хийх талуудын амлалт, хүлээсэн үүргээ төвийг сахисан гуравдагч этгээдийн харьяалалд хамааруулахыг зөвшөөрвөл, гэрээний хэрэгжилт амлалтыг хэрэгжүүлэх асуудал амархан шийдэгдэнэ гэжээ.

Хятад нь худалдааны үүргээ биелүүлж хариуцлагаа хүлээхээс айдаггүй. Хятадын Дэлхийн худалдааны байгууллагын маргаан шийдвэрлэх байгууллага дахь түүхэн баримт үүнийг гэрчилж чадна гэж Гупта үзэж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124587641